Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Микропластикууд тархийг гэмтээж Альцхаймер, Паркинсоны өвчнийг даамжруулж байж магадгүй

Микропластик гэж нэрлэгддэг хуванцрын жижиг хэсгүүд Альцхаймер болон Паркинсоны өвчин үүсэхэд нөлөөлж байж магадгүй аж. Тэгвэл "Molecular and Cellular Biochemistry"-д нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаа микропластик тархинд үрэвсэл үүсгэж, гэмтээдэг таван биологийн механизмыг тодорхойлсон байна.

Дэлхий даяар 57 сая гаруй хүн зөнөх өвчинтэйгөөс гадна ойрын жилүүдэд Альцхаймер болон Паркинсоны тохиолдол эрс нэмэгдэх төлөвтэй. Микропластик нь эдгээр өвчнийг даамжруулж эсвэл түргэсгэж болзошгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудалд хүргэнэ гэж судлаачид хэлж буй.

Сиднейн Технологийн Их Сургуулийн дэд профессор, эм зүйн ухааны эрдэмтэн Камал Дуа насанд хүрсэн хүн жилд дунджаар 250 грамм микропластик хэрэглэдэг гэж тооцоолжээ. Энэ нь ойролцоогоор нэг хоолны таваг дүүрэн хуванцартай тэнцүү хэмжээ юм.

Тэр "Бид микропластикийг маш олон эх үүсвэрээс авдаг. Үүнд бохирдсон далайн хоол, давс, боловсруулсан хүнс, цайны уут, хуванцар гамбанз, хуванцар савтай ундаа болон бохирдсон хөрсөнд ургасан хүнс орно. Мөн хивс, тоос шороо, нийлэг хувцасны ч авдаг. Полиэтилен, полипропилен, полистирол болон PET нь хамгийн түгээмэл хуванцарууд. Эдгээр микропластикийн ихэнх нь хүний биеэс гадагшилдаг. Гэвч судалгаанууд микропластик нь бидний эрхтнүүд, тэр дундаа тархинд хуримтлагддаг болохыг тогтоосон" гэжээ.

Микропластик тархинд хор хөнөөл учруулж болох таван үндсэн замыг судлаачид тогтоосон байна. Тэдгээр нь дархлааны эсүүдийг идэвхжүүлэх, исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлэх, тархины цусны хоригийг алдагдуулах, митохондрийн үйл ажиллагаанд саад учруулах, мэдрэлийн эсийг гэмтээх юм.

Дэд профессор Камал "Микропластик нь тархи цусны хоригийг (цуснаас төв мэдрэлийн систем руу ордог зүйлсийг шүүдэг тогтолцоо) сулруулж, бусад зүйлс нэвтрэхэд амархан болгодог. Үүний дараа дархлааны эсүүд болон үрэвсэлт молекулууд идэвхэжнэ. Энэ нь тархи цусны хоригийн эсүүдийг улам ихээр гэмтээдэг" гэжээ.

Тэр нэмж "Бие махбодь микропластикийг гадны биет гэж үзэж, тархины дархлааны эсүүд тэдэн рүү дайрдаг. Хорт бодис эсвэл микропластик зэрэг хүрээлэн буй орчны бохирдуулагч хүчин зүйлс тархийг хямраахад исэлдэлтийн стресс үүсдэг" гэсэн байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар микропластик нь исэлдэлтийн стрессийг хоёр үндсэн аргаар үүсгэдэг. Микропластикууд эсийг гэмтээх чадвартай тогтворгүй молекулуудын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Мөн эдгээр молекулыг хянаж байдаг биеийн антиоксидант хамгаалалтыг сулруулдаг аж.

Камал "Микропластик нь митохондри энерги үйлдвэрлэхэд саад болж, АТФ буюу эс үйл ажиллагаа явуулахад шаардлагатай түлшний хангамжийг бууруулдаг. Энэхүү энергийн дутагдал нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг сулруулж, улмаар тархины эсийг гэмтээдэг. Микропластикийн эдгээр нөлөөнүүд хоорондоо харилцан үйлчилж, тархины гэмтлийг улам нэмэгдүүлдэг байна" гэжээ.

Судалгаанд микропластик нь тодорхой мэдрэлийн өвчнүүдэд хэрхэн нөлөөлдгийг мөн тайлбарласан байна. Альцхаймерийн өвчний үед микропластикууд бета-амилоид болон тау уургийн хуримтлалыг дэмждэг байж магадгүй. Паркинсоны өвчний үед альфа-синуклеин уургийн бөөгнөрлийг үүсгэж, допамин ялгаруулдаг мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг байж магадгүй аж.

Одоогийн байдлаар илрүүлээд буй баримтууд микропластик нь Альцхаймер болон Паркинсоны өвчнийг хүндрүүлдэг болохыг харуулж байгаа юм. Гэхдээ шууд шалтгаант холбоог батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг судлаачид онцолжээ. Гэхдээ эрдэмтэд өдөр тутамдаа хуванцар зүйл хэрэглэхийг багасгах алхмууд хийхийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Микропластик ийм аюултай гэдгийг хүмүүс сайн мэдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Bid odor bur huvantsartai yum heregleed baidag ni aimaar sanagdaj bn

Зочин
Зочин

Plastic savtai hool undaa uneheer ih heregledeg shuu bid

Зочин
Зочин

Tarhind hurimtlagdana gedeg uneheer bodmoor asuudal bn

Зочин
Зочин

Альцхаймер Паркинсон хоёртой холбоотой байж магадгүй гэдэг ноцтой

Зочин
Зочин

Hunii amidral dotor plastic denduu ih boljee

Зочин
Зочин

Tsainii uut hurtel huvantsar bdg gedeg sonin yum

Зочин
Зочин

Biend hurimtlagddag gedeg l hamgiin sanaa zovmoor

Зочин
Зочин

Sudalgaa hiih tusam shine yum ilerdeg yum bn

Зочин
Зочин

Дэлхий даяар энэ асуудал ихсэх шинжтэй

Зочин
Зочин

ха ха яаж шаахаараа ингэж худлаа сэвдэг байна аа. Тархи руу тэгээд л дуртай нь очоод байдаг юм ч биш тэгээд бүүр пластик уу. Очих ямар ч боломж байхгүй хүний хоол битгий хэл ус ч очихгүй цус бол бүүр ч боломжгүй тэгэхээ одоо яаж очоод байна

Холбоотой мэдээ

Back to top button