Нийгмийн

Г.Ёндон: Цаашид шатахууны үнэ зах зээлээ дагаад өснө

УУХҮ-ийн сайд Г.Ёндон Зариг.мн сайтад өгсөн тодруулгадаа "Шатахууны үнэ цаашид зах зээлээ дагаад өснө" гэдгийг өгүүлжээ.

Дэлгэрүүлбэл "Улсын хэмжээнд шатахууны 30-40 хоногийн нөөц байна. Украин-ОХУ-ын зэвсэгт мөргөлдөөний улмаас шатахуун хомстох эрсдэлийг тооцон арваннэгдүгээр сараас хойш манай ААН-үүд бүтээгдэхүүнээ нөөцөлсөн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөхийн өмнө нөөцөө бүрдүүлсэн гэсэн үг.

Бид өнгөрсөн өдрүүдэд ОХУ-тай очиж уулзаж, хэлэлцэхдээ нөөцийн хомстол үүсгэх эрсдэл тойрсон асуудлаар хэлэлцсэн. “Роснефть” компанитай 2018 онд таван жилийн гэрээтэй. Энэ гэрээнийхээ хүрээнд үүрэг хариуцлагаа хүлээж, нөөцийн хомстол үүсгэхгүй байх бүх талын аргыг авч ажиллана гэдгээ бидэнд хэлсэн.

Төлбөр тооны асуудал SWIFT сүлжээнээс үүдэн гарч байгаа. Гэхдээ хоригт ороогүй компаниар тооцоогоо хийж энэ асуудлыг шийдэж байна. Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид шатахууны үнэ зах зээлээ дагаад л өснө. Гэвч бид зургаан сарын зах зээлийн савлагааны дунджаар тооцоолж дотоодын үнийг тогтоож буй" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өсгөөд бай иргэд зүгээр хараад суухгүй л байх

Зочин
Зочин

Халтайсан новшоо оросых хамаагүй хямдарсан шүү 120 хүрч байсан брэнт хүртэл буцаад 100 болж байна

Зочин
Зочин

Зах зээлээ дагаад буудаг уу бөгсний арчуураа

Зочин
Зочин

МАНгаруудаа зах зээлээ дагаад цалингаа нэмээчээ

Иргэн
Иргэн

Юу солиороод байгаа юм бэ? Явж очоод юу хэлэлцээд ирчих вэ? ОХУ-аас шатахуун худалдаж авахаас европын улсууд татгалзчихлаа. Оросууд өөр хаашаа зарна гэж? Дэлхийн зах зээлийн үнэ өсөх нь ямар хамаатай юм бэ манайд? Мэдээж Оросын шатахуун очихгүй болохоор өсөж л таарна. Бид Оросоос харин ч борлогдохгүй болсон шатахууныг нь хямдруулж чаддаггүй юмаа гэхэд дэлхийн зах зээлийн өссөн үнээс хувь доогуур худалдан авах боломжтой.

Зочин
Зочин

Өө цус чинь тэнгэрээс олгойд

Zochin
Zochin

Чи өөрөө зайл

Зочин
Зочин

Эргүү мал чинь.

Холбоотой мэдээ

Back to top button