Нийгмийн

ТОДРУУЛГА: Гэмт этгээдүүд айлын тооноор шагайж, хулгайлах эртний эдлэлээ судалдаг байжээ

Хөдөө орон нутагт сүүлийн нэг жилд буюу долдугаар сараас хойш эртний эдлэл, бурхан, судар, хөөрөг ихээр хулгайлагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ялангуяа Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгуудаар энэ төрлийн гэмт хэрэг ихээр гараад байв. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны тусгай ажиллагааны багийнхан дээрх гэмт хэргийг үйлддэг том гарын бүлэг хулгайчдыг илрүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх иргэд "Бүлэглэн хулгай үйлдэхдээ эхлээд үнэт эдлэлтэй айлуудыг судалдаг, эртнээс тандаж хүнгүй үед нь гэрийнх нь тооно, цонхоор шагайчилж хардаг" гэлээ. Түүнчлэн түүхэн үнэт эдлэлүүдийг хулгайлж БНХАУ- руу хил давуулан өндөр өртгөөр худалдаалдаг, томоохон сүлжээ байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Тэд ихэвчлэн мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлс, шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлсэн тухайгаа бидэнд мэдээллээ.

Мөн дээрх аймгийн иргэдийн дундаас эртний үнэт эдлэлээ алдсан бол Эрүүгийн цагдаагийн албаны 70191182, 99093548 дугаарын утсаар холбогдохыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-16 08:07

Сайн эрс

Зочин
Зочин
2022-03-16 08:55

ийм хогын юм хийж амьдархаас ичээч та нар

Зочин
Зочин
2022-03-16 09:04

гарыг нь тасд

Зоч
Зоч
2022-03-16 10:21

Хурууг нь тасд, хүн хараад болгоомжилно

Холбоотой мэдээ

Back to top button