ОХУ-Д СУРДАГ ОЮУТАН: Цахим сүлжээ ашиглахыг хориглосон нь үнэн

ОХУ-д цахим сүлжээнүүдийг хааж буй талаар бид мэдээлсээр байгаа. Тус улсад сурдаг монгол оюутантай холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. Аюулгүй байдлын үүднээс нэр, сургууль, зургийг нь нууцаллаа.
-ОХУ-д нөхцөл байдал ямар байна вэ, айдас түгшүүртэй зүйл бий юү?
-Энд Монголын хэвлэлээр гарч байгаа шиг юмны үнэ өсөөд, түгшүүртэй байдалд орсон юм байхгүй. Бид хичээлдээ явдгаараа явж, сурдгаараа сурч байгаа. Амар тайван амьдрал хэвийн үргэлжилж байна.
-Цахим сүлжээнүүдийг хаачихсан байгаа талаар дэлхий дахинаа мэдээлж байгаа. Та цахим сүлжээнд хэрхэн холбогдож байна вэ?
-Хориглосон нь үнэн. Бид VPN аппликейшныг ашиглан байршлаа өөрчилж цахим сүлжээнд холбогдож байгаа.
-Хүндрэлтэй зүйл огт байхгүй гэж ойлгож болох уу?
-Хүндрэл гэвэл хуулийн захирамж хүнд байна. Дайнтай холбоотойгоор ямар нэг мэдээлэл хийх, худал мэдээлэл түгээх, бусдыг уриалан дуудах зэргийг хориглосон маш хатуу хууль үйлчилж байгаа. Үүгээр 15 хүртэлх ял оноож байгаа учраас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СОЦИАЛИЗМ ДАА ТАВТАЙ МОРИЛ
Гарууд бас дайны хажуугаар дажин гэж их худлаа хуцах юмаа. Орос дотооддоо үймээд сүйд болж байна гээд л бсан.