Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 95.5 хувиар өсжээ

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны нэгдүгээр сард 60.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.6 тэрбум төгрөг буюу 95.5 хувиар өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 23.8 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны арванхоёрдугаар сард 92.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 16.4 (21.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөж байсан бол, 2022 оны нэгдүгээр сард 60.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 31.4 (34.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 17.1 нэгж хувь, баарных 1.8 нэгж хувиар өсөж, харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 14.8 нэгж хувь, гуанзных 4.1 нэгж хувь, кафеных 0.1 нэгж хувиар тус тус буурсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.