ДЭЛХИЙНИЙГЭМ

77 настай жүжигчин Ким Ён Кон 39 насаар дүү найз бүсгүйнхээ хүүг өөрийнх нь гэдгийг зөвшөөрөв

Өдгөө 77 настай Өмнөд Солонгосын жүжигчин Ким Ён Гон бага хүүгээ өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнийг гэр бүлийнхээ бүртгэлд авсан байна. Ким Ён Гон өөрөөсөө даруй 39 насаар дүү бүсгүйтэй 13 жилийн өмнөөс болзож эхэлсэн.   

Харин 2021 оны арваннэгдүгээр сард түүний залуухан найз бүсгүй амаржиж, тэд хүүтэй болсон.

Ким Ён Гон найз бүсгүй нь жирэмсэн болсныг мэдээд үр хөндүүлэхийг зөвлөсөн ч хүүхдээ төрүүлсэн аж. Найз бүсгүй нь түүнийг увайгүй зан гаргасан хэмээн буруутгаж, шүүхэд өгсөн юм. Эл асуудлаас болоод тэдний болзож байсан нь 2021 оны наймдугаар сард олон нийтэд ил болж, нэлээдгүй сенсац тарьсан.  

Ингээд тэд гуравдугаар сарын 7-ны өдөр хүүхдийн эцэг тогтоох DNA шинжилгээ хийлгэж, эцсийн хариуг долоо хоногийн авсан аж. Генийн шинжилгээгээр найз бүсгүйнх нь төрүүлсэн хүүхэд жүжигчин Ким Ён Гоных мөн гэдэг нь батлагджээ. Тиймээс Ким Ён Гон хүүгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч, гэр бүлийн бүртгэлдээ албан ёсоор бүртгэж авсан байна.

Жүжигчний менежер хэлэхэдээ, Ким Ён Гон уг нь хүүхэдтэй болсондоо ихэд баярлаж, сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, яах учраа олохгүй балмагдаж байсан гэв. Мөн Ким Ён Гоны гэр бүлийнхэн нь ч түүнийг сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Yes Asia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button