СПОРТ

О.Баярцогт “Алдар Танан гарьд” багийг дасгалжуулахаар боллоо

Энэ удаагийн дээд лигт аваргаа хамгаалахын төлөө өрсөлдсөн ч зорилгодоо хүрч чадаагүй  “Алдар Танан гарьд” багийн дасгалжуулагч Ч.Ижилболд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний орон зайг хэн нөхөх, өнөө цагийн шилдэг багийг хэн дасгалжуулах нь олны анхаарлыг ихээхэн татаж байв.

Тэгвэл “Алдар Танан гарьд” багийг Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт дасгалжуулахаар болжээ.

Тэрбээр өмнө нь “Хасын хүлэгүүд”, “23 стормс”, “Этүгэн ирвэсүүд” багийг дасгалжуулсан туршлагатай. Энэ хугацаанд тамирчны хувиар дээд лигт гурав, дасгалжуулагчийн хувиар дөрвөн удаа түрүүлсэн юм.

Ийнхүү “Алдар Танан гарьд” баг ирэх жил дээд лигт О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагад эргэн ирэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button