СПОРТ

Ч.Тэмүүлэн шинэ багтаа бэлтгэлээ эхэллээ

"Хасын Хүлэгүүд" багийн залуу тамирчин Ч.Тэмүүлэн Вьетнамын дээд лигийн "Сайгон Хит" багт зээлээр тоглох болсон бөгөөд шинэ багтайгаа нэгдэн бэлтгэлээ эхэлжээ.

Ч.Тэмүүлэн нь манай улсын 3х3 үндэсний шигшээ багт дуудагдсан төдийгүй, Герман, БНХАУ-д зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан туршлагатай.

Ч.Тэмүүлэнгийн хувьд 20 настай залуу тоглогч хэдий ч "Хасын Хүлэгүүд" багтай урт, удаан хугацааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн жилийн дээд лигийн тоглолтуудад өндөр статистик, үзүүлэлттэй байсан нь түүний гол тоглогчдын нэг болтлоо өсөн дэвжих хөшүүрэг болсон юм.

Вьетнам улсын сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирал зургадугаар сард эхлэх бөгөөд есдүгээр сард аварга нь тодордог. Тиймээс Ч.Тэмүүлэн ирэх есдүгээр сард эх орондоо ирж, үндсэн багтаа бэлтгэлээ хийж эхэлнэ.

Нэмэлтээр дурдахад, "Сайгон Хит" баг нь өнгөрсөн жил аваргалж байжээ. Мөн энэ багийн бүрэлдэхүүнд бидний сайн таних Кристофер Блэйк тоглодог.

Х.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button