Нийгэм мэдээСПОРТ
Энэ улирлын дээд лигийн аварга зүүн Азийн лигт өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024-2025 оны Үндэсний дээд лигийн аварга багаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлжээ. Ингэснээр МСБХ-ны Монголын Үндэсний дээд лигийн аварга баг олон улсын түвшинд Basketball Champions League (BCL), East Asian Super League (EASL)-дэд оролцох боломжтой болж байгаа юм.
Тэгэхээр, Азийн хамгийн хүчтэй лигийн аварга багуудыг нэгтгэсэн “East Asia Super League”-д үндэсний дээд лигийн аварга баг оролцох юм байна.
Тус тэмцээнд, Азийн топ лигүүд болох Японы “B league”, БНСУ-ын “KBL”, Тайваний “P league”, Филиппиний “PBA” лигийн аварга багууд оролцдогоороо онцлогтой.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.