Нийгмийн

Дайны 27 дахь өдөр: В.Зеленский В.Путинийг шууд хэлэлцээр хийхгүй бол мөргөлдөөнийг чангатгахаар зэхэв

Орос Украиныг эзлэн түрэмгийлж буй 27 дахь өдрийн зарим чухал үйл явдлуудыг тоймлоё.

  • ОХУ Украинд химийн болон биологийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хамгийн "хүчтэй" сануулга өгөв.
  • Жо Байден Оросын удирдагч Владимир Путин Украины эсэргүүцлийн үр дүнд "нуруугаараа хананд наалдсан" бөгөөд түүнд илүү хатуу тактик хэрэглэж болзошгүй гэж мэдэгдэв.
  • Их Британийн Батлан ​​Хамгаалах Яам ОХУ-ын зэвсэгт хүчин "гацсан" бололтой, Украин бүслэгдсэн өмнөд хэсгийн Мариуполь хотыг эзлэх гэсэн оролдлогыг "няцаасаар" байна гэж мэдэгдэв.
  • Даваа гарагт мөргөлдөөнтэй бүс нутгаас 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Украин мэдэгдэв. Шадар сайд Ирина Верещук хэлэхдээ, үүнд Мариуполь хотын 3000 орчим хүн багтсан байна.
  • Украины удирдагч Владимир Зеленский Путинтэй шууд хэлэлцээ хийхийг дахин уриалж, тэд уулзахгүй бол дайныг зогсоох хэлэлцээр хийх боломжгүй гэж мэдэгдэв.
  • Украины арми сүүлийн 24 цагийн дотор Оросын арми "Украины агаарын орон зайд нисэх хүчнийхээ оролцоог нэмэгдүүлсэн" гэж мэдэгдэв.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button