НИЙГЭМ

Чингэлтэй дүүрэгт архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт хийлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас "Шинэчлэгдэн батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн хэмжээнд удирдлага, арга зүйгээр хангах сургалт зохион байгуулж ажиллах” үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн архивын газартай хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн багц сургалтыг 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Чингэлтэй дүүргийн 19 хороодын Засаг дарга, зохион байгуулагч, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа байгууллагын удирдлагууд, нэгжийн дарга, архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагч, нийт 101 байгууллагын 240 албан хаагчид оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button