Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх Самбалхүндэвийн оршуулгын газрын товлосон талбайг хэсэгчлэн чөлөөлөхөөр болжээ.
Тухайн талбайд талийгаач нь байгаа ар гэрийнхэн 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл www.ubcemetery.gov.mn цахим мэдээллийн сангаас шүүлт хийх, эсвэл “Улаанбаатар буян” ХХК-д биечлэн хандаж мэдээллээ нягтлуулах шаардлагатай.

Шарилыг нүүлгэн шилжүүлэхдээ ар гэрийн санал, хүсэлтийг харгалзан үзэх бөгөөд заасан хугацаанд ар гэртэй нь холбоо тогтоогдоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэвийн оршуулгын газарт байрлах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн суваргад залах юм.
Холбоо барих утас: 72100101
Дэлгэрэнгүй мэдээллийг зурагт дурдсан хаяг болон www.ubcemetery.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.
А.ТЭНҮҮН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад ажлыг чинь 2 компани хийж байгаа юм бналээ. Хотоос ойлгомжтой мэдээлэл өгчихөж болдоггүй юм бхдаа. Амьтны толгой эргүүлээл ! Энэ бол зөвхөн УБ буян компаний мэдээ бна. Төгс буян билүү бас нэг компани хагас газарт нь ажиллаж бгаам байсан
Энд чинь хэлмэгдүүлэл гэгч их чргалалд өртсөн зарим хүмүүсийг буудаж булсан мэдээ байдаг юм шүү дээ. Жишээ нь, Маршал Дэмидийн гэргий Навчаа, Маа бээсийн Дуламаа нарыг тэнд буудаж хөнөөсөн гэдэг мэдээ бий.