Цахилгаан хөдөлгүүртэй жийп машиныг нарны хавтан ашиглаж ₮120 мянгаар бүрэн цэнэглэнэ
Монгол Улс бол дэлхийн хэмжээнд нар, салхины арвин нөөцтэй орнуудын нэг. Ялангуяа говь, тал хээрийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх асар их боломж бий. Тэгвэл 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийн тоог 30 мянгад хүргэхээр төлөвлөж буй.
"MMS Engineering" ХХК нарны хавтан болон батарей ашиглан цахилгаан машин цэнэглэх станц болох “NEXUS EV STATION” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд Монгол орны төв суурин газрууд, эдийн засгийн гол коридорууд, аялал жуулчлалын үндсэн чиглэлийн авто замууд, уул уурхайн бүсүүд болон хилийн боомтуудыг хамарсан нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулах аж. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ.
Уг төслийн тухай "MMS Engineering"ХХК төслийн инженер М.Батмөнх "Том оврын жийп машины банк ₮400 мянгаар шатахуун авч дүүрдэг бол цахилгаан машин ₮120 мянгаар дүүртэл нь цэнэглэнэ. Туулах километрийн хувьд ялгаагүй ижил. Цахилгаан машин тав тухтай, шатахууны зардал асар бага. Цаашдаа бид орон нутгуудад 120 цахилгаан машин цэнэглэх цэгүүд байршуулна. Тиймээс Монгол орны хаана ч цахилгаан машин асуудалгүй явах боломжтой болно" гэлээ.
Тус компани “NEXUS EV STATION –ТАСГАН” төслийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Тасганы овоонд ашиглалтад орууллаа. Тус төслийг 6,650 метр квадрат талбайд бүтээн байгуулсан бөгөөд олон улсын ногоон барилгын LEED Gold стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийн шийдлийг хэрэгжүүлсэн байна.
Тасган станцын эрчим хүчний хүчин чадал нь 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны хавтан, 300 киловаттын инвертерын систем, 430 киловатт-цагийн батарей хуримтлуурын систем, 720 киловаттын суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх хошуутай аж. Энэхүү систем нь автомашины төрөл, батарейн багтаамж болон цэнэгийн түвшнээс хамааран нэг автомашиныг 15–45 минутын хугацаанд цэнэглэх боломжийг бүрдүүлжээ.
Б.АЗЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШУ тиехнологи мэдэхгүй, мэргэжлийн бус, хоосон толгойтой улс төрчид цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч гээд хятадуудын үр ашиггүй барааг шахах төсөлд шуургалан оржээ. Наад цах машин чинь өвөл явахгүй, зун хөдөө шороон зам дийлэхгүй, жаахан хүчилбэл батарей нь барагддаг, Ялалтын талбайд хүүхдүүд унадаг удирдлагатай тоглоомон машин шиг эд шүү дээ. Тэр нарны зай хураагуур, салхин сэнс нтр бол өвөл ажиллахгүй, гэрийн халаалт ч дийлэхгүй, өндөр үнээр авч, суурилуулаад хөргөгч, гэрэл, ТВ асаавал их юм. Баахан төсөл нтр гээд хайран мөнгийг хэрэггүй юманд үрж байна даа. Үүнийхээ оронд ТЭЦ-5 барьж, Метрогоо явуулах хэрэгтэй.
ЧИ АВААД УНАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДУУГҮЙ Л БАЙ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ, ӨВӨЛ АСУУДАЛГҮЙ ЯПОН НЬ Ч БНА. ӨШӨӨ ОЛОН НЭМ ЦЭНЭГЛЭХ ГАЗРУУДАА
Энэ бол зүгээр нэг машин цэнэглэх станц биш, сэргээгдэх эрчим хүчийг бодит хэрэглээнд оруулж байгаа нь илүү сонирхолтой санагдлаа
Ээээхэхэхэ энэ тэгээд технологийн дэвшил үү тээ? Эсвэл бодит дэвшлийг бас л дундаас нь хумсалж цуслаж хулгайлж өөрийн гэсэн үнэ зохиочихов уу? 120,000 төгрөгөөр цэнэглэх юм бол цахилгаан машинаар яг яах юм бэ? Гайхалтай улс шүү, Монголоо гэж, яг улс ч юм шиг, эсвэл сэргэлэн луйварчид нь буугаад хөдлөхдөө од шүүрдэг эзэнгүй айл ч юм шиг…
Tsahilgaan mashin avah sonirholtoi humuus olon bga ch tsenegleh gazar dutmag baisan, ene asuudliig shiideh tom alham bolj bna
₮120 мянгаар бүрэн цэнэглэнэ гэдэг шатахуунтай харьцуулахад үнэхээр сонирхол татаж байна, гол нь орон нутагт цэнэглэх дэд бүтэц нь зэрэг хөгжих хэрэгтэй
3 цаг цэнэглэнэ
₮120 мянгаар бүрэн цэнэглэнэ гэдэг шатахуунтай харьцуулахад үнэхээр сонирхол татаж байна, гол нь орон нутагт цэнэглэх дэд бүтэц нь зэрэг хөгжих хэрэгтэй
Цахилгаан машин нэмэгдэхийн хэрээр цэнэглэх станцын сүлжээ хамгийн чухал. 111 байршил гэдэг тоо бодит ажил болчихвол хотын төвөөс хол явах айдас багасна
120 myanga vs 400 myanga gedeg haritsuulalt bol uneheer tom yalgaa bn, gehdee battery udaan hugatsaand her tevchih ni bas chuhal shuu
15–45 минутын дотор цэнэглэх боломжтой болсон нь өмнөх ойлголтоос нэлээд өөр болжээ. Технологи хөгжөөд байхад бид ч бас хэрэглээгээ дагаад өөрчлөх хэрэгтэй
Goviin bolon hodoo oron nutgiin zam daguu narnii stationuud baiguulbal mash ih davuu tal garna, zugeer neg Ulaanbaatartaa tuvluruuleh hereggui
Гэхдээ ₮120 мянга гэдэг нь ямар багтаамжтай машиныг бүрэн цэнэглэх үнэ вэ гэдгийг илүү тодорхой хэлмээр байна. Машины загвараас их шалтгаална
Ene metiin stationuud hotod ch oron nutagt ch olshirvol humuus tsahilgaan mashin avahaas aij ergelzeh ni bagasna daa
410 киловаттын нарны хавтан, 430 киловатт-цагийн хуримтлууртай гэдэг нь өөрөө сонирхолтой шийдэл байна. Өдөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ шууд ашиглах боломжтой юм байна
Harin uvul -30 -40 gradust battery ni yaj ajillah ve gedeg asuudal bas baina, Mongoliin nuhtsuld ene tal deer sain sudalj shiideh heregtei
Цахилгаан машин тав тухтай, зардал багатай гэдэг нь үнэн байж болох ч анхны худалдан авах үнэ, батарейн насжилт зэрэг бүх зардлыг хамтад нь тооцож байж бодит хэмнэлтийг харна
Narnii panel + battery + EV station gesen holimog system ni Mongold ih zohino, importiin tulshnii haraat baidliig ch bagasgah bolomjtoi
Гоё юм аа.
Арай үнэтэй юу ? Дээр гарсан хулгайчууд мөнгөний мэдрэмжээ алдцан байдгийм уу? Байгалийн баялагаа ашиглаад асар их өрөнд орно. Хийсэн бүхэн нь амьдрал хорлоно. Өр нэмнэ. Үр ашиг гарахгүй!!! Тэгээд өөрсдөө улсаасаа баян. Одоо бүр африкууд шиг хоорондоо алалцаж амьдрах юм байна л даа. Хэдэн урвагч хулгайч нар л баян, улсаараа ядуу зэрлэг боловсрол соёл байхгүй, үйлдвэрлэл хөгжил байхгүй, дайн дажин дунд хуваагдаж биесээ үзэн ядаж алсан хэдэн галзуучууд. Монголын ирээдүй ийм замаар явж байгааг ойлгож ухаарч байгаа хүн алга !!!
Энэ мэдээг уншаад цахилгаан машин авах ямар ч сонирхолгүй боллоо
Тэнэг оркуудаа ядаж угаар утаа, эко гэж мэдэх үү новшийн утаандаа угаартаад бжий унах нэг нь унана ЭКО ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ОЙЛГО ХАМГИЙН ТҮРҮҮНД
Юун галзуурсан үнэ вэ 1200 байлгүй дээ.30-40 минут машин цэнэглэхэд 120 мянган төг гэдэг чинь орон сууцанд амьдардаг дундаж хэрэглээтэй айлын 3 сарын цахилгааны мөнгө шүү!!!
Цахилгаан машиныг цэнэглэх нь маш үнэтэй гэж бодсонгүй, цэнэглэхэд зарцуулсан цахилгааны зардлыг төлөөд л болоо гэж бодож явсан, өдөр бүр 120 мянгаар цэнэглэх бэл бэнчин хаана вэ?
Neg tsenegleed 500-800 km yavna shd
Хөөх тэгвэл цахилгаан машин оруулж ирэх гээд бензин шатахууныхаа үнийг хөөрөгдөөд бгаа юм бнадаа.Цахилгаан машин насжилт багатай гэж сонссондоо.Хятадын цах машины гол зах зээл нь боллоодоо.сайн л судлах ёстой байсан юмдаа.нарны хавтангууд ыг дараа нь хугацаа нь дуусахаар хаана хаяж шингээх юм болоо.энэ чинь асар том асуудал шүү
Юун 120 мянгаар цэнэглэх вэ.
маш үнэтэй бна