Сурвалжилга, Нийтлэл

МҮОХ-ны ерөнхийлөгчийн СОНГУУЛЬ: Х.Баттулгын давхар нүүдэл, Б.Баттүшигийн эртнээс бэлдсэн “мэх”

МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө сүүлийн хэдэн жил болоогүй эн тэнцүү, гал гарсан өрсөлдөөн болох нь, энэ удаа. Учир нь “спортын цагаан ордон”-г 2004-2019 он хүртэл Д.Загдсүрэн агсан удирдсан. Үнэндээ сонгууль бүрд тэрбээр илт давуу ялж, улиран сонгогдож байв. “За, ёстой хэн нь ч ялж мэдэхээр байна” гэх өрсөлдөгч үнэндээ түүнтэй таарч байсангүй. Д.Загдсүрэнгийн дараа Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшээд МҮОХ-ны ерөнхийлөгч болсон.

Харин энэ удаа бүх зүйл тэс өөр. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшсэн нь олон хүний сонирхлыг ихээхэн татаж байна. Ерөнхийдөө Х.Баттулга, Б.Баттүшиг нарын хооронд хамгийн ширүүн, гол өрсөлдөөн гарах магадлал өндрөөс өндөр.

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү гэдгийг хүмүүс сайн мэднэ. Энэ ч талаасаа тус сонгуульд улс төр, улс төрчдийн нөлөө ихээхэн орох нь мэдээж. Үүний сацуу Х.Баттулга, Сү.Батболд нар улс төрийн тавцанд “хонь, чоно” эрхмүүд. Тэдний өрсөлдөөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн үргэлжлэх нь лавтай.

Энэ удаагийн сонгууль хэрхэн өрнөх вэ. Би ийм таамагтай байна.

Х.БАТТУЛГЫН ДАВХАР НҮҮДЭЛ

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаасаа хойш Х.Баттулга хэсэг хугацаанд нам гүм амьдарсан. Олны өмнө ил гарсан нь ч хуруу дарам. Тэрбээр шинэ карьераа хэрхэн эхлүүлэх нь олны анхаарлыг маш их татаж байв. Улс төрд гол тоглогч, спортын салбарт манлайлагч байхын алийг сонгох нь. Түүнийг УИХ-ын нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэж таамаглаж байсан хүн олон. Гэхдээ Х.Баттулга тэгээгүй. Үүнийх нь дараа “За, ерөөсөө улс төрөөс зайгаа авах нь. МҮОХ-нд ерөнхийлөгч болж, спортын салбарт зүтгэх нь” гэх таамаглал дэвшүүлж байв. Харин Х.Баттулга хоёуланг нь сонголоо. АН-ын даргад, МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшин, давхар нүүдэл хийлээ.

Төрийн тэргүүн асан Х.Баттулга өдгөө Монголын жүдо бөхийн холбоог удирддаг. МҮОХ-ны Ерөнхийлөгч болох магадлал өндөр гэдэгтэй маргах хүн гарахгүй нь лав. Ялангуяа спортынхны дунд.

МЖБХ-г хэрхэн удирдаж, жүдочдыг амжилтад хүргэсээр буй арга барилаараа тэр яах аргагүй олны хүндлэлийг хүлээсэн содон дүр.

Х.Баттулга өнөөг хүртэл хугацаанд зүгээр суугаагүй. МҮОХ-ны ерөнхийлөгч болох сууриа бэлдсэн үү гэвэл бэлдсэн. Ингэж таамаглах олон үндэслэлийн нэг нь Саид Моллаеи. Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө цөөнгүй удаа “Ерөнхийлөгч Х.Баттулга надад анх санал тавьсан. Түүнд баярлалаа. МҮОХ-нд гомдож байна” гэж онцолсон. Энэ нь наанаа Саид Моллаегийн гомдол, цөхрөл мэт харагдавч цаанаа Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгч болохын төлөө шидсэн “чулуу” байх магадлалтай. Саид Моллаеиг Монголын иргэн, олимпын мөнгөн медальтан болгосон нь Х.Баттулгын нэр хүндийг улам өсгөсөн. Үүнийгээ ч хэрхэн “чулуу” болгох, хэрхэн ашиглахаа тэрбээр хэн хүнээс илүү сайн мэднэ.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өрсөлдөгчгүйгээр МҮОХ-ны Ерөнхийлөгч болоход хамгийн их нөлөөлсөн, хөшигний ард байсан хүн бол Х.Баттулга. Өөрийнхөө хүнийг сойгоод эл албан тушаалд суулгаж чадсан түүнд өөрөө очих бүр ч амархан, санаанд нь багтаж байгаа нь лавтай.

Б.БАТТҮШИГИЙН БЭЛДСЭН “МЭХ”

Олон улсын олимпын хорооны гишүүн, Токиогийн олимпод оролцсон Монголын багийн ахлагч Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс гадна Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалтай. Спорт гэлтгүй улс төр талдаа ч түүнд эрх мэдэл, бэл бий. Б.Баттүшиг 2017 онд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнээс хойш МҮОХ-г удирдаж буй. Тухайн үед Х.Баттулга тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч нэрээ татсан удаатай.

МҮОХ-ны өмнөх ерөнхийлөгч Н.Түвшинбаяр гэмт хэрэгтэн болж, дуулиантайгаар албан тушаалаа өгсөн. Түүнээс хойш МҮОХ-ны ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байгаа. Энэ орон зайг чадварлаг нөхөж, сайн ажиллаж байгаа гэж спортын хүрээнийхэн Ч.Наранбаатарыг, Б.Баттүшигийг үнэлдэг.

Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч болсноосоо хойш “барьцаа” лавшруулж, хэд хэдэн “мэх” давтаж буй. Ерөөс түүний дараагийн зорилго нь МҮОХ-ны ерөнхийлөгч болох. Үүндээ хүрэхийн тулд Б.Баттүшиг эртнээс бэлдсэн, өөрийгөө сойсон. Яаж бэлдсэн бэ гэж үү. Ингэж бэлдсэн.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд олимпын төрлийн спорт холбооноос гурав, олимпын бусаас нэг эрхэм санал өгдөг. Мэдээж аль холбооноос хэнээр санал өгүүлэхээ тухайн холбоо өөрөө шийднэ. Тиймээс саналын эрхтэй хүмүүсээр хүрээгээ тэлсэн нь түүний нэг нүүдэл. Жишээлбэл, өөрөө Монголын бадминтоны Ерөнхийлөгч, хань Н.Цэлмүүн нь, ээж Отгонтуяа нь Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч, Сү.Батболдын “баруун гар” О.Одбаяр нь Монголын каноэгийн холбооны удирдах албан тушаалтай. Үүний сацуу хадам аав Б.Нямтайшир нь Монголын кёрлингийн холбооны ерөнхийлөгч. Иймэрхүү байдлаар өөрт найдвартай санал өгөх, ойрын хүмүүсээ холбоодын удирдах албан тушаалд олноор оруулсан нь түүний эртнээс бэлдсэн “мэх”.

Үүний сацуу Токиогийн олимпод Монголын багийг ахалж, нэг мөнгө, гурван медаль авхуулсан, ОУОХ-ны гишүүн болсон нь түүний нэр хүндийг өсгөж, зорилгодоо хүрэхэд нь нэлээд хөшүүрэг болох нь мэдээж. 2017 оноос хойш өнөөг хүртэл тэргүүн дэд ерөнхийлөгч хийж буй, МҮОХ-ны удирдлагын багт байгаа нь Б.Баттүшигт давуу тал болно. Ажлаа үргэлжүүлээд хийвэл спортынхонд тустай, илүү үр дүнтэй гэж дэмжих хүн олон.

СПОРТ, УЛС ТӨР ДЭХ НӨЛӨӨ НЬ Х.БАТТУЛГА, Б.БАТТҮШИГИЙН ДЭРГЭД ЖУЛДАХ Э.МӨНХ-ОЧИР

За, энэ удаагийн сонгуульд Э.Мөнх-Очирт ялах магадлал нөгөө хоёрыгоо бодвол арай бага байх болов уу. Учир нь спорт, улс төр дэх нөлөө нь жулдана.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир МҮОХ-ны үйл ажиллагааг хамгийн хурцаар шүүмжилж ирсэн эрхэм.

Тэрбээр 2017 онд МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшин ялагдсаныхаа дараа “МҮОХ-нд салхи оруулъя хэмээн зорьж нэр дэвшсэн юм, би. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооноос илүү идээ бээрт идэгдэн, бугшсан байгууллага юм байна. Аливаа байгууллагад нэг хүн хэтэрхий олон жил ноёрхлоо тогтоосноор авлига, хээл хахууль, хүнд суртал зэрэг хар бараан зүйл улам даамжирдаг. Д.Загдсүрэн идэж, ууж ханаагүй бололтой. МҮОХ-ны идээ бээр дахин дөрвөн жил бугших нь” хэмээн шүүмжилж байв.

Дээр онцолсончлон МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төр, улс төрчдийн нөлөө асар их орох нь ойлгомжтой. Өнөө цагт олонх холбоодыг улс төрийн нөлөө бүхий хүмүүс удирдах болсон. Хэчнээн сайн мөрийн хөтөлбөр боловсруулаад өрсөлдсөн ч шагайж ч харах хүн байдаггүй, Ерөнхийлөгч хэн болох нь чуулганы өмнө тодорхой болчихсон байдаг гэх шүүмжлэл гарсаар ирсэн.

Үүний сацуу спортын салбар улс төрөөс хараат бус байх учиртай гэж шүүмжлэх хүмүүс ч мөн бий. Энэ талаас нь харвал Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир гурав улс төрөөс ангид бус эрхмүүд. Хэнийг нь ч сонгосон улс төрөөс хараат байх нь ойлгомжтой.

Улсын Ерөнхийлөгч асан бууриа сэлгэн, спортын салбар дахь карьераа шинээр эхлүүлж МҮОХ-ны ерөнхийлөгч болох уу, нөлөөтэй аавын амбийцтай хүү “барьц”-аа улам ахиулж, ерөнхийлөгч болох уу, Э.Мөнх-Очир нөлөө бүхий хоёр эрхмийн голоор шуугиулж МҮОХ-г удирдах уу гэдгийг бид өнөөдөр харах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-24 08:02

Yamar heregtei alban tushaal um boldoo

Tselmuun
Tselmuun
2022-03-24 08:37

Battushig bish Naranbaatar guai l olimpiin horoog udirdaj bgaa bh. Bayan ailiin patsaan yasan ch gej udirdahav. Ooriigoo ch udirddaggui hun yaj baiguullaga udirdahav dee.

Зочин
Зочин
2022-03-24 09:20

Олигтойхон хүн гарч удирдахгүй бол энэ хороо чинь бүр сүйрлэн

Зочин
Зочин
2022-03-24 09:56

МАНАН гийн гэр бүлийнхэн Олимпийн хороогоор яах гэж байгаа юм бол . Сэжиг бүхий бна шүү

зочин
зочин
2022-03-24 11:18

Үүнийг бичсэн нөхөр бүгдийг өөр шигээ санажээ. Ираны Сайд Моллай бол иран хүн, шударга үнэний төлөө яваа хүн, тэгээд монголчуудын нэр төр хөөцөлдсөн ийм юмыг ойлгох уу. тэгээд бас Баттулга түүнд үг зааж өгөөд л... ийм юм байхгүй биз ээ. Тэр бол муухай монгол хүн биш.

Зочин
Зочин
2022-03-24 11:38

Хулгарууд үзэлцээд бай г�##� гарт�##� нулилц үзэх юмтай үзээд ярих юмтай сайхан.

Зочин
Зочин
2022-03-24 12:03

Мөнхочир Отто 2 удирдсан нь дээр олигархиуд дэмий

Zochin
Zochin
2022-03-24 12:22

Энэ 3ын �##�ь нь ч бишээ Баттулга боллоо гэхэд жүдо л илүү хөгжинө бусад нь бүүр орхигдоно Баттүшиг нь гарлаа гэхэд спортыг хөгжүүлэх т�##�аар юу ч хиихгүй зүгээр л амбиц Мөнхочир бол бүүр дэмии Энэ 3с өөр гол хүн дэд ёрөнхиилөгчид нэр дэвшсэн бгаа нь харамс�##�тай тэр хүн л монголын олимпизмииг авж явах хүн

Zochin
Zochin
2022-03-24 12:23

Otgoncagaan gej hunig l songoy busad n tag hudal

ирген
ирген
2022-03-24 12:28

battushig

Зочин
Зочин
2022-03-24 12:58

Амжилт монгол ялна

Тамирчин
Тамирчин
2022-03-24 13:02

Э.Мөнх-Очирын хувьд ялагч болж чадахгүй нь ойлгомжтой. Харин Х.Баттулгын сан�##�ыг хуваах гэж орж байна даа.

Зочин
Зочин
2022-03-24 13:57

Мөнх-Очир дээр шүү

зочин
зочин
2022-03-24 15:25

Баттулгын тавьсан тавиул хүн �##�сан одоо хэрэггүй.

Зочин
Зочин
2022-03-24 16:10

Энэ Баттүшиг яаж ямар замаар олон улсын олимпийн хорооны гишүүн болсон юм болдоо.

Зочин
Зочин
2022-03-24 20:03

Battushig bolio oligarhi

Зочин
Зочин
2022-03-25 14:17

Х�##�тмаагийн хүү л лав биш шүү.

Зочин
Зочин
2022-03-26 11:11

баттулга олимпын хорооноос бүр Монголоос минь �######�в�##� эх орон минь баярлана.Эх орноосоо урвасан хамгий гайтай муу новш бол баттулга.

Зочин
Зочин
2022-03-28 11:12

Мэдэж , БАТТУЛГА ...

Зочин
Зочин
2022-04-04 16:47

Баттүшиг бол боловсролтой, даруухан хүү. Яагаад насаараа луйвар хийсэн хөгшинтэй зэрэгцүүлээд байна аа. Баттулга энэ хүүг унагах гэж эцгий нь баахан муулсан. Юу олж долоосон юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button