НИЙГЭМ
Таны мэдлэгт: Гамшгийн дуут дохио дуугарахад та яах ёстой вэ

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд идэвхтэй оролцохыг уриалж буй.
Энэ үеэр иргэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
- Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм байна.
- Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, обьектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.
- Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй.
- Монголчууд аливаа гамшгийн үед зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж өөрийгөө эрсдэлд оруулж болохгүй.
- Газар хөдөлсөн тохиолдолд та бичиг баримт, чүдэнз, бээлий зэрэг яаралтай үед хэрэглэх зүйлээ хийж бэлтгэсэн үүргэвчээ авч гарахад хангалттай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.