СПОРТ

ТАНИЛЦ: Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан ХҮСЭЛТ

МҮОХ-ны өнөөдрийн чуулганаар шинэ ерөнхийлөгчөөрөө Б.Баттүшигийг сонгосон. Түүнтэй хамгийн эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлнэ гэж олон хүн таамаглаж байсан, Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы үеэр гэнэт нэрээ татсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Х.Баттулга яагаад нэрээ татав. Түүний МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан хүсэлтийг сонирхуулъя.

Хүсэлтэд “Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн өрөгдөлөөсөө татгалзаж байгааг та бүхэнд мэдэгдье.

Олимпын хөдөлгөөн, олимпын байгууллага нь улс төрөөс ангид байж спортын шудрага өрсөлдөөн, тамирчдын өндөр ур чадвар, эв нэгдлийн үзэл санааг өндөрт өрнөж явах учиртай. Монголын үндэсний олимпын хорооны удирдах бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа хүмүүст амжилт хүсье. Монголын спортын алдрыг тив дэлхийд өндөрт өргөж үндэсний үзэл санаа, монголчуудын эв нэгдлийг хангах үйлст хүчин зүтгэхийг хүсэн ерөөе” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button