УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Х.Баттулгын томилсон УДШ-ийн Ерөнхий шүүгчийг У.Хүрэлсүх сунгаж болохуйц эрх зүйн орчин үүссэн 7 хоног

ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны |2026.05.27|-ны өдрийн шийдвэрээр УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираан томилох эрх зүйн орчин үүсчихлээ. Нэг үгээр хэлбэл гурав хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Д.Ганзориг дахин зургаан жилээр ажиллаж болохуйц зохицуулалтыг жилийн өмнө бүрэн эрх нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан алх цохисноор батжив.


Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргав.

Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Х.Баттулга томилсон. Өдгөө улираах эрх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд буй. "Арай ч улираахгүй байлгүй дээ. Дахин ажиллая гэхээс Д.Ганзориг ичих байх. 12 жил ажиллах юм бол шүүхийн хараат бус байдал алдагдана, ашиг сонирхлын зөрчил болно" хэмээн УИХ-ын гишүүд чуулганы үеэр шүүмжилсэн. Мөн АН-ын бүлгээс "Шударга бусын хонгилыг ҮХЦ, УДШ-ээс эхэлж нураах ёстой юм байна. Цаашилбал Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ улсад хүний эрх, шударга ёс алдагдсан. Улс төрийн хувьд У.Хүрэлсүхийн дохио зангаагаар ҮХЦ удаа дараалан улс төрийн шийдвэр гаргаж байна. Шүүх шударга бус байна. Үүний төлөө АН тууштай тэмцэнэ. Улс төрийн тэмцэл эхлүүлэхэд бэлэн байна" хэмээн мэдэгдэв.

Нэг талаас харахад сөрөг хүчний намаас Ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан Х.Баттулгын томилсон хүнийг У.Хүрэлсүх улираахгүй мэт боловч тэр өнгөрсөн жил АТГ-ын дарга, УЕП-ыг улираачихсан. АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан нар Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед уг албан тушаалд тухалсан хүмүүс билээ. Бүрэн эрхийн хугацаа нь 2031 онд дуусна.

-Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр ажилласан зургаан жилд хараат бус шүүхийн индексээр Монгол Улс10 байраар ухарсан байна-

Ерөөс нэг хүн арав гаруй жил шүүхийн дээд сэнтийд тухлах ашиг сонирхол, хараат бус байдал алдагдана. Үүнийг тоо ч баталж байна. World Justice Project /WJP/ буюу дэлхий даяар “хууль дээдлэх ёс”-ыг бэхжүүлэх зорилготой олон улсын, ашгийн бус, бие даасан байгууллагаас жил бүр гаргадаг хараат бус шүүхийн индексээр Монгол Улс сүүлийн 10 жилд 20 байр ухарсан дүнтэй гарчээ. Харин Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр ажилласан зургаан жилд 10 байраар ухарсан байна. Тухайлбал,

  • 2015 онд - 102 орноос 47
  • 2016 онд - 113 орноос 57
  • 2017-2018 онд - 113 орноос 51
  • 2019 онд - 126 орноос 53
  • 2020 онд - 128 орноос 57
  • 2021 онд - 139 орноос 61
  • 2022 онд - 140 орноос 62
  • 2023 онд - 142 орноос 64
  • 2024 онд - 142 орноос 66
  • 2025 онд - 143 орноос 67 дугаар байрт жагссан байгаа юм

Хөшигний ард, Д.Ганзориг Ерөнхий шүүгчээр улирах боломжийг ҮХЦ дээр үүсгэж өгвөл зөрүүлээд, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай буй Н.Алтанхуягийг “шүүхийн хонгил”-оор чирэхээр тохиролцсон гэгдэж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн томилгоогоор ингэж зургаан жил суудаг уг албан тушаал дахин улирч мэдэх нөхцөл ҮХЦ-ийн шийдвэрээр бүрдчихсэн гэж хэлж болно.

Тус томилгоо хэрхэн өрнөхийг бид эргэн мэдээлэх болно.

ҮХЦ-ээс гарсан шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Neg huniig olon jil neg suudal deer bailgahaar l humuus harddag ni unen shuu

Зочин
Зочин

Шүүхийн байгууллага улс төрөөс бүрэн ангид байж чаддаг болоосой

Зочин
Зочин

Ajlaa sain hiisen bol dahij tomilogdoh bolomj baij bolno gej bodoj bn

Зочин
Зочин

Хугацаа дууссан бол шинэ хүн гарч ирээд өрсөлдөөн бий болсон нь дээр дээ

Зочин
Зочин

Ene asuudal deer huulichid ni iluu todorhoi tailbar hiivel zugeer yum

Зочин
Зочин

Шүүхэд иргэдийн итгэл буурч байгаа нь хамгийн том асуудал юм шиг санагддаг

Зочин
Зочин

Uls turiin nuluu baihgui gej helehed hetsuu l haragdaj bn daa

Зочин
Зочин

Хэн нэгнийг хамгаалах гэж байгаа юм уу эсвэл зарчим ярьж байгаа юм уу ойлгомжгүй байна

Зочин
Зочин

Shudraga yos gedeg zuil deer l humuus iluu anhaarch bgaa bh

Зочин
Зочин

Улс төрчид хоорондоо маргалдахаас илүү системээ сайжруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Neg taliigaa barisan medegdeluud ih l sonsogdoj bna daa

Зочин
Зочин

Шүүхийн хараат бус байдал үнэхээр сайжирсан уу гэдэг асуулт үлдэж байна

Зочин
Зочин

Dahij songogdoj bolдог bol daraagiin hunii bolomjiig haschih yum bish uu

Зочин
Зочин

Хуулийн хүрээнд шийдэгдсэн бол хүндэтгэхээс өөр аргагүй байх

Зочин
Зочин

Шинэ хүмүүс гарч ирж байж байгууллага эрүүл байдаг гэж боддог

Зочин
Зочин

Yag yamar undesleleer iim shiidver garsniig ni sonirhood bna

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

sungah dahin songogdoh tuhai huulind baihgui shuu.

Холбоотой мэдээ

Back to top button