Нийгэм мэдээ

УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин сонгодог байх нөхцөлийг ҮХЦ бүрдүүллээ

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрээ 13.30 цагт танилцууллаа.

Шийдвэрийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны гишүүн Р.Батрагчаа "Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12-р дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгын хүрээнд дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэлээ.

Их суудлын хуралдаанд иргэн Г.Нацагдорж болон УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцов.

Энэхүү хуралдаанд |2021.01.15|-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулийн 34.36-7 дахь хэсэгт УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ-д санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа томилно гэх заалтын "зөвхөн нэг удаа" гэж заасан нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 12-р дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үндэслэн хянан хэлэлцэв.

Үндэслэл 1: ҮХЦ |2016.12.02|-ны өдрийн хуралдаанаар УИХ-аас 2012 онд баталсан Шүүгчийн эрх зүйн тухай хуулийн 15.15-3-т заасан УДШ-ийн шүүгчийг УДШ санал болгосноор шүүгчдийн дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа томилно гэж заасны "нэг удаа" гэсэн нь Үндсэн хуулийн 51.2-ийн Ерөнхий шүүгчийг УДШ санал болгосноор гишүүдийн дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар томилно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.

ҮХЦ-ийн 2016 оны 12-р дүгнэлтийг УИХ |2016.12.09|-ний өдрийн УИХ-ын 77-р тогтоолоор хүлээн зөвшөөрч Шүүгчийн эрх зүйн тухай хуулийн 15.15-3 дахь хэсгийн "нэг удаа" гэснийг |2016.12.15|-ны өдөр Шүүгчийн эрх зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр хассан байна.

УИХ ҮХЦ-ийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр уг дүгнэлт ҮХЦ-ийн эцсийн шийдвэр болсон байна.

Үндэслэл 2. УИХ-аас |2021.01.15|-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулийн 36-р зүйлийн 36.7 дахь хэсгийн УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтын "зөвхөн нэг удаа" гэсэн хэсэг нь ҮХЦ-ийн 2016 оны 12-р дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн тухай хуулийн 15.15-3 дахь хэсэгт УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгч нарын дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа томилно гэж заасны "нэг удаа" гэсэн хэсэгтэй эрх зүйн үр дагаврын хувьд адил байна.

Үндэслэл 3. ҮХЦ-ийн 2016 оны 12-р дүгнэлтээр хүчингүй болсон дээрх хуулийн заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээсэн нь ҮХЦ-ийн шийдвэр эцсийн байх зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 64.1 дэх хэсэгт ҮХЦ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах, маргааны магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, чандлан сахиулах баталгаа мөн. 64.3-т хууль, зорилго, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын, олон улсын гэрээнд үндсэн хуульд нийцээгүй гэж ҮХЦ шийдвэр гаргавал зохих хууль, батламж шийдвэр хүчингүй болно. 67-р зүйлд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. 70.1 Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1, 64.3, 67, 70.1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхийн 15.3 дахь хэсэг, 31.1 дэх хэсэгт тулгуурлан тогтоох нь:

Нэг. ҮХЦ-ийн 2016 оны 12 дахь дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.15-3 дахь хэсэгт УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгч нарын дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа томилно гэж заасны "нэг удаа" гэсэн хэсгийг УИХ |2021.01.15|-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул тус хуулийн 36-р зүйлийн 36.7 дахь хэсгийн УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтын "зөвхөн нэг удаа" гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

Хоёр. Энэхүү тогтоол эцсийнх тул гармагцаа хүчин төгөлдөр болно" хэмээлээ.

Ингэснээр УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин сонгодог байх нөхцлийг ҮХЦ бүрдүүллээ.


Хэлэлцэж байх үеийн процессыг дараах линкээс унших боломжтой

Бусад холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ асуудал ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 н жил нэг удаа гэдгийг цуцлах угтвар шийдвэр бн бид ч өнгөрчээ

АВЛИГАчДЫН ЭХ уурхай МАН
АВЛИГАчДЫН ЭХ уурхай МАН

ОДОО хүрэлсүх дахин сонгогдож болно гэх хууль гаргах юм байна. ЭНЭ Хүрэлсүх монголын хөгжлийг хойш нь чангаасан гай болох нь байна.

Холбоотой мэдээ

Back to top button