Нийгэм мэдээ

Д.Ганзориг Ерөнхий шүүгчээр улирч, Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сунгаанаас “жийгдэх” эсэхийг ҮХЦ шийднэ

ҮХЦ-ийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Шүүхийн тухай хуульд "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг ... зөвхөн нэг удаа томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, 2021 онд УИХ-аас батлан мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Тэгвэл уг заалт дахь “... зөвхөн нэг удаа ...” гэсэн нь ҮХЦ-ийн 2016 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг иргэнээс ирүүлсэн аж.

Нөгөө талд Х.Баттулгын томилсон Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин 6 жилээр сунах лоббигоо ҮХЦ дээр хийхээр зэхэж буй аж. Түүнийг |2020.06.02|-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилж байсан. Бүрэн эрхийн хугацаа нь долоо хоногийн дараа дуусна.

Үндсэн хуулийн 51.2: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

Нэг үгээр хэлбэл, ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаас "...зөвхөн нэг удаа.." гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэвэл Шүүхийн тухай хуулийн тус заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил явагдана гэсэн үг.

Хөшигний ард, Д.Ганзориг Ерөнхий шүүгчээр улирах боломжийг ҮХЦ дээр үүсгэж өгвөл зөрүүлээд, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай буй Н.Алтанхуягийг “шүүхийн хонгил”-оор чирэхээр тохиролцсон гэгдэж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн томилгоогоор ингэж зургаан жил суудаг уг албан тушаал дахин улирч мэдэх нөхцөл ҮХЦ-ийн шийдвэрээс хамааран өрнөх юм.


Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг хүнийг дахин дахин томилдог тогтолцоо аюултай шүү

Зочин
Зочин

ҮХЦ үнэхээр хараат бус байж чадах уу даа

Зочин
Зочин

Алтанхуягийг жийх гэж байгаа бол ардчилал биш боллоо

Зочин
Зочин

Шүүх улс төрөөс хол байх ёстой доо

Зочин
Зочин

Ganzts hunii ashigt uilchildeg huuli baij bolohgui

Зочин
Зочин

Энэ бүхний цаана том тохироо яваад байна уу

Зочин
Зочин

ҮХЦ шийдвэрээ шударгаар гаргаасай

Зочин
Зочин

Shuuhiin hongil gej unen yum bn daa

Зочин
Зочин

Дандаа нэг хүмүүс эрх мэдэлдээ үлдэх юм

Зочин
Зочин

Altankhuyag songuuld orvol sonirholtoi l bn

Зочин
Зочин

Шүүхийн тухай хуулиа ойлгомжтой болгооч ээ

Зочин
Зочин

Er ni huuliig hunees ni bolj oorchlood baidag ni buruu

Зочин
Зочин

ҮХЦ-ийн шийдвэр олон хүний анхааралд байна даа

Зочин
Зочин

Dahin tomilogdoh bolomj gargaval mash ih margaan uusne

Зочин
Зочин

Улс төр шүүх хоёр хэт хутгалдчихлаа

Зочин
Зочин

Hurelsuhiin tomilgoo geheer l ergelzeetei sanagdah yum

Зочин
Зочин

Хүрэлсүх ч энэ улсыг ёстой самарч дуусгахнээ

Зочин
Зочин

АН-ханд одоо нэр дэвшигчдээ хамгаалах ганц л арга байна. МАН-н засаг болгоныг л огцруулаад бай

Зочин
Зочин

ene metiin bohir shvvgch prokror tsagdaa darga naraa zailuulahgui bol ene ulsad shudraga es hezeech bie bolohgui ym bnaldaa hulgaichuud huuliinhantaigaa niilsen hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button