НИЙГЭМ

Ерөнхий сайд Фэйсбүүкээрээ "Boomerang"-ийн залуус, дуучин Д.Болдыг дагадаг

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүдийн албан ёсны фэйсбүүк хуудас дагасан яриа хөврөх болсон. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ албан ёсны хуудас дахь нэрээ Obuna хэмээн хочилж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ekaterina" онлайн шопын лайвыг үзсэн нь анхаарал татсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн фэйсбүүк хуудас "Oyunerdene Luvsannamsrai". Тэр нийт 207 мянган дагагчтай. Харин өөрөө 42 хүнийг дагаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг бодвол түүний хуудас "цэвэр" буюу дагагчдаа цэгцэлж, цэвэрлэсэн гэлтэй.

Дуучин Д.Болд, Rokit Bay, Б.Болдсайхан эмч, Б.Идэр-Одыг тэр дагадаг. Мөн жүжигчин Г.Ундармаа, улс төрч Ц.Оюунгэрэл болон АН-ын хэд хэдэн төлөөллийг дагадаг байна. Түүнчлэн гадаадаас дуучин Шакира, Билл Гейтс, Хонг Конгийн залуу тэмцэгч Жошуа Вонг нарыг дагажээ. Хамгийн "хөөрхөн" нь тик ток бичлэг хийдэг "Boomerang Mongolia" хуудсыг болон "Наша Су Су" гэсэн хаягтай иргэнийг дагаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 29, 2022 13:30

Оюулзгана нь Обунагаа инстаграмд дагадаг өнөөх нь үe үe дорвойсон бэлцийсэн цочмоор зургаа тавьдагшдээ ккк

Холбоотой мэдээ

Back to top button