ЭРҮҮЛ МЭНД

84-р сургуулийн үдийн цайны таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг гэв

Улсын тэргүүний 84-р сургуулийн сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг тухай эцэг эхийн төлөөлөл мэдээлэв. Тодруулбал, иргэн Б тус сургууль дээр “School Police” хийж байгаад цайны газар руу ийм савтай тарагнууд оруулж байхыг хараад зургаар баримтжуулан авч үлджээ. Үүнийгээ 84-р сургуулийн удирдлагуудад уламжлахад түрээслэгч Коко дисерт ХХК болон бусад албаныхныг дуудан шуурхай хуралдсан гэх.

Мөн тэд “Бид үүний мөрөөр түрээслэгч компанитай хатуу ярина. Бид хяналт тавих үүрэгтэй болохоос оролцох эрх байдаггүй. Компани, шалгаруулалт, төсөв гэх мэт бүхнийг дээрээс мэддэг” хэмээн тайлбарлажээ.

Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид газар дээр нь очиж ажиллан, савыг нь шинжилгээнд авч явсан байна. Шинжилгээний хариу гарахад түрээслэгч байгууллагад хариуцлага тооцох эсэх нь тодорхой болох юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button