НИЙГЭМ

УОК оо, олон иргэд гадаадад өлсөж байхад КАРГО НИСЛЭГЭЭР ямар хүмүүс авчирснаа тайлбарлана уу

УОК-ын зүгээс тусгай үүргийн нислэг зохион байгуулах төлөвлөгөө ойрдоо байхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл эх орондоо ирэх хүсэлтэй олон зуун иргэн хилийн чанадад гацчихаад буй. Тэдний дотор БНСУ-д буй иргэд жагсаал, суулт эхлүүлж, иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэг үйлдэхийг төр засгаасаа шаардаж байгаа юм.

Яг ийм нөхцөлд урд шөнө БНСУ-аас ирсэн “МИАТ” компанийн карго нислэгээр хүмүүс буусан тухай баримттай мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Үүний өмнө онгоцонд ачаа бараанаас гадна цөөнгүй тооны хүмүүс багтаж суусан талаар иргэд сошиал орчинд бичиж байв.

Шөнийн 00.30 цагт газардсан тус нислэгээр буусан хүмүүсийг хоёр автобус, нэг жижиг автобус тосож, хүн хоорондын зай баримтлуулан авч явсан гэдэг мэдээлэл байна.

Энэ талаар тодруулахаар холбогдох албаны хүмүүс рүү утас цохисон ч утсаа авахгүй байна. Ер сүүлийн үед ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын ажилтнуудаас мэдээлэл тодруулахаар утастахад хариу өгөхгүй байх нь элбэг болоод байгаа билээ.

Шадар сайд Я.Содбаатар ажлаа авсан дороо л “Хүмүүсийн дарамт шахалтаар ажил хийхгүй” гэж гадаадад гацсан иргэдийн асуудалд хариу өгч байсан. Олон зуун иргэд нь хилийн чанадад өлсөж суухад ямар “тусгай” хүмүүсийг бараа тээврийн нислэгээр авчирснаа тайлбарлана уу, УОК-ын албатууд аа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. +++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button