Нийгмийн

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч  нар, хохирогчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Д.Гүрсоронзод 10 жил, Д.Одгэрэл, Б.Батбаяр нарт тус бүр 6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас нийт 7 тэрбум 265 839 273 төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ovoodoo shudarga shiidver garsan bn ingeed bval luivarchid hashraad tsaashid bagasah yumdaa tegehgui bol ingej boldiin ged bugd luivarchid bolood ur huuhdee mongold amidrruulaaas aij bn shuu

Баасансүрэн
Баасансүрэн

Харь гаригийнхан бас л өөдгүй амьтад юм.

Зочин
Зочин

Гүрсоронз чинь чинь гэр бүлээрээ үгсэн тохирч зохион бйгуул�##�тай з�##�илан хийсэн шүү дээ гүрсоронзын ял багадсан одоо хүртэл хохирол нэг ч төгрөг барагдуулаагүй

Холбоотой мэдээ

Back to top button