Хилчин Д.Батсайхан Пауэрлифтингийн долоо дахь удаагийн АШТ-д түрүүллээ

Монгол Улсын Пауэрлифтингийн долоо дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хилийн цэргийн 0252 дугаар ангид инженерийн байгууламжийн бүлгийн техникч, ОХУМ, ахлах ахлагч Д.Батсайхан -74 кг жингийн мастер ангилалд суулт, таталтын төрөлд оролцож, нийлбэр дүнгээрээ “Тэргүүн” байр эзэлж, хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Канад Улсад зохион байгуулагдах пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг энэ үеэр гардан авсан юм. ОУХМ, ахлах ахлагч Д.Батсайханы хувьд пауэрлифтингийн спортоор 2008 онооос одоог хүртэл хичээллэж байгаа бөгөөд Ази тивийн хошой мөнгөн медаль, Монгол Улсын таван удаагийн аварга, Багануур дүүргийн зургаан удаагийн аварга, Зүүн бүсийн дөрвөн удаагийн аварга, Говь цөлийн бүсийн хоёр удаагийн аварга, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа агентлагуудын дунд пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж цомын аварга болж байсан хилчин тамирчин юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.