
Өмнөд Осетийн тэргүүн Анатолий Бибилов нэгэн анхаарал татсан мэдэгдэл хийлээ. Тодруулбал, Өмнөд Осет тун ойрын хугацаанд ОХУ-ын нэг бүрэлдэхүүн хэсэг болно хэмээв.
Түүний хэлснээр, ийм шийдвэр гаргаж байгаа нь улс орны стратегийн зорилт гэдгийг онцлоод эл санаачилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэсэн байна.
Анатолий Бибилов: “ОХУ-тай нэгдэх нь бидний стратегийн зорилго гэдэгт би итгэдэг. Энэ бол бидний зам. Ард түмний хүсэл эрмэлзэл. Тиймээс бид энэ замаар явах болно. Бид ойрын хугацаанд хуулийн дагуу зохих арга хэмжээг авна”

ОХУ-тай нэгдэх асуудлыг тус улсын үндсэн хуульд зааснаар бүх нийтийн санал асуулга явуулж, ард иргэд нь Оросын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрч байгаа ч тэднээс албан ёсоор саналыг нь авах шаардлагатай гэдгийг онцоллоо. ОХУ-тай нэгдэх нь “Осетийн ард түмний эртний мөрөөдөл” гэдгийг Анатолий Бибилов тодотгов.
Өмнөд Осетийн Парламентын дарга Алан Тадтаевын хэлснээр, бүх нийтийн санал асуулгын бэлтгэл ажил эхэлсэн, ард иргэд нь ч ОХУ-тай нэгдэхийг үнэхээр хүсэн хүлээж байна. Оростой нэгдэх тал дээр хууль эрхзүйн хувьд ямар ч саад байхгүй гэлээ.
Анатолий Бибиловын хэвлэлийн төлөөлөгч Дина Гассиева эл бүх нийтийн санал асуулгыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх ёстой гэсэн байна.
Эх сурвалж: Tass
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Осетын удирдлага ард түмэн маш үөв шийдсэн байна. Дэлхийн хүчирхэг гүрний бүрэлдэхүүнд орох нь туйлын зөв. Улс орон хамтын хүчээр хөгждөг.
Зөв ш тээ
Боол байх заяатай хүмүүс байна
Өмнөд Осет нь гүржийн газар нутагт оршдог юм бна. 3900км2, 72000 хүн амтай гэсэн байх юм . 1991 онд үүссэн 2008 онд тусгаар улсаа бат�##�гаажуулсан гэнэ нэвтэрхий тольноос