УЛС ТӨР

Үйлдвэрлэлээ цогцоор нь хөгжүүлж, экспортлогч улс болгох хуулийн төсөл өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Наранбаатар, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын 20 гишүүний хамтаар санаачлан боловсруулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Анх 2003 онд үйлдвэрлэл технологийн парк байгуулах төрийн бодлого гарч, тус хуулийг 2009 онд УИХ-аар батлаж байсан. Гэвч үйлдвэрлэлийг бодитойгоор дэмжих зохицуулалтууд тусгагдаагүй, хуулийн хэрэгжилт хангалтгүйн улмаас манай улсын үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд ахиц гаралгүй өдийг хүрээд байна.Тэгвэл энэхүү хуулийн төсөл батлагдсанаар:

-Манай улс импортоос хараат бус болж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болох

-Бүх салбарийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжин эдийн засгаа солонгоруулж экспортлогч улс болох

-Паркуудын дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэж үйлдвэрлэл цогцоор хөгжих боломж 100 хувь бүрдэх

-Түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх.

-Гадаад худалдааны эргэлт сайжирч улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх

-Дагуул хотуудыг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэх

-Гадаадын хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдүүлэх

-Үйлдвэрлэл эрхлэгчдээ санхүү, татварын бодлогоор дэмжих боломж бий болох

-Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ бүрэн утгаараа хөгжих зэрэг олон талын ашиг сонирхлыг хангасан эрх зүйн орчин үндсээрээ бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button