ЭДИЙН ЗАСАГ
Нийт валют арилжааны 92 хувийг хувийг банкууд гүйцэтгэдэг
Сүүлийн хоёр жилд валют арилжааны 92 хувийг арилжааны банкууд хийсэн бол 8 хувийг ББСБ-ууд хийжээ. Өөрөөр хэлбэл, “Найман шарга” дээр хийгддэг арилжаа нь нийт валют арилжааны маш бага хувийг эзэлдэг гэсэн үг юм.
СЗХ-ноос мэдээлснээр 2021 оны байдлаар валют арилжааны тусгай зөвшөөрөлтэй 146 ББСБ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хийдэг арилжаа нь харьцангуй бага дүнтэй тул захын ханшид нөлөө багатай аж.

Нийт арилжааны дүнгийн 92 хувийг хийдэг банкуудын хувьд өмнөх өдрийн 15:00 цагаас дараа өдрийн 15:00 цагийн хооронд хийсэн нийт валют арилжааны жигнэсэн дундаж ханш нь Монголбанкны албан ханш болж зарлагддаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэхдээ зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлтийг найман шаргаас харж болно.