СПОРТ

ТАНИЛЦ: IV сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

МҮБХ-ноос IV сард хийх үндэсний бөхийн барилдааныг хуваарийг гаргажээ.

-Дөрөвдүгээр сарын 07-нд 14:00 цагаас Ардчиллын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, /Барилдах бөхчүүдийг маргааш буюу 04-р сарын 06-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ/

-Дөрөвдүгээр сарын 09-нд МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурал

-Дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

-Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, /бөхийн тоо хязгаарлахгүй/

-Дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

-Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

-Дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

-Дөрөвдүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button