Нийгмийн

ТОДРУУЛГА: Сээр шалгаж гарын савхан ясаа хугалсан дуудлага бүртгэгдээгүй

Энэ сард “Сээр шалгах” улсын уралдаан болно. Үүнтэй холбогдуулан сүүлийн үед сээр шалгах эрчүүд буруу цохих, буруу техник ашиглах зэргээс хамаарч гарын савхан ясаа хугалж байна” гэх мэдээлэл гарчээ. Дээрх мэдээлэл гарын савхан яс нь тахийсан зургийн хамт цацагдаад байсан нь Монголчуудыг уламжлалт наадгайгаа дэлгэрүүлэхэд нэг талдаа шүүмжлэлд өртүүлж, “саад” хийгээд буй.

Энэ талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Энхболдоос тодрууллаа.

-Сүүлийн үед сээр цохисон хүмүүс ихээр ирж байгаа гэх мэдээлэл байна.

-Тийм мэдээлэл байхгүй. Сээр цохиод гараа хугалсан мэдээлэл ч бүртгэгдээгүй байна.

-Рентген зураг байсан. Энэ мэдээлэл тэгэхээр худал байх нь ээ?

-Тийм бололтой. Манай эмнэлэг дээр лавтай сээр цохиж гараа хугалж гэмтээсэн хүний дуудлага бүртгэгдээгүй. Тэр зургийг би ч мөн харсан. Эртний зураг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button