З.Мэндсайхан: Хүүгийн зөрүүг шийдсэнээр хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох боломж бүрдлээ

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 2022 онд ноолуур, ноос, арьс шир бэлтгэл, газар тариалан, төмс, хүнсний ногооны тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас олгож, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэх шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкнаас олгох Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүссэн.
Тиймээс өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн зөрүү төлөх байсныг нэмж 10.65 хувь болгон шийдвэрлэснээр хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгох нөхцөл бүрдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын "Стратегийн хүнс" болох сүү бэлтгэл, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн с�##�барыг бага хүүтэй зээлээр дамжуулан дэмжих бодлого огт байхгүй байна. "Хөдөө аж ахуй" гэхээр л "үр тариа, улаан буудай" ярьдаг, "хүнсний экспорт" гэхээр л зөвхөн "мах" ярьдаг, гэхдээ тэр бодлого нь олигтой явдаггүй энэ арчаагүй байдлаасаа хэзээ гарах вэ?
Тари�##�ангийн с�##�барыг төсвийн олон тэр бум төгрөг, гадны хөнгөлөлттэй зээл, тусламжаар олон жил дэмжиж ирлээ. Дэмжлэгийн үр дүн ямар байгааг с�##�барын яамнаас олон нийтэд нээлттэй мэдээлэл хийх хэрэгтэй байна??? Өнгөрсөн жил хур бороо арвин, урт сайхан намар болсны дүнд харьцангуй сайн ургац авсан гэж ярьцгааж байгаа..Гэтэл дараа жилийн тари�##��##�т өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа өнөө цаг үед үр тариагаа татаж аваагүй, илүүдэл болон их хэмжээгээр газар дээрээ байгаа тухай ам дамжин ярьцгаах юм??? Яам хариулт өгнө үү???