НИЙГЭМ

БИЧЛЭГ: Явган зорчигч автобусанд мөргүүлсэн ослын гэрчийг хайж байна

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигч автобусанд мөргүүлсэн ослыг харсан гэрчийг хайж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн урд замд 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд Hyundai Universe маркийн зорчигч тээврийн автобусанд явган зорчигч мөргүүлжээ.

Уг зам тээврийн ослыг харсан хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Наранбаярт мэдээлэл өгөхийг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
2021.12 сар
2021.12 сар
2022-04-06 22:09

Холбогдолгүй зураг тавихаас ичээч. Ээнэ эмгэн мөргүүлсэн үү ?

Холбоотой мэдээ

Back to top button