НИЙГЭМНийгэм мэдээ

Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар Монгол Улсын MNS 4599:2026 “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй болсон тээврийн хэрэгслийг илрүүлэн арга хэмжээ авч байна.

Зөрчилтэй, дуу чимээний шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авахыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийнхээ яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэмтлийн эмнэлгийн урд замаас маш чанга дуутай мото орой болохоор орилоод гарч ирдэг байнга, муу оркийг дуугай болго

Зочин
Зочин

Хот төв газар энэ балай их дуутай техникүүд дамаангүй шөнө орой болхоор амглан тайван байлгахгүй заяагүй новш юмаа бүгдийг нь хурааж төмрийн хогонд хайлгуулмаар бнаа

Зочин
Зочин

Натурын урд зам 21байрны арын замыг сайн шалгах?? Орой амарна байхгүй шүү????

Zochin
Zochin

Har utaa manaruulsan teevruin heregslee bas boliulaach e

Зочин
Зочин

Ёстой зөв

Зочин
Зочин

11-р хорооллын 1-р байр орчмоор мотоциклоо орилуулаад байдаг оркуудад арга хэмжээ аваарай.

Энхээ.Н
Энхээ.Н

Хоосон ам биш бодитой ажил болгооч !!!

Холбоотой мэдээ

Back to top button