Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Э.Цэрэнбат: Сурронтой цагдаа гарснаар 184 зөрчил илрүүлж, хүүхдүүд унах нь буурсаар байна

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Тэгвэл дөрөвдүгээр сарын 12-наас эхлэн Замын хөдөлгөөний хяналтын газраас 30-н сурронтой алба хаагч нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ээлжээр үүрэг гүйцэтгэж байна.

Учир нь "А" үнэмлэх шаарагдах хоёр дугуйт тээврийн хэрэгслийн төрөлд багтах цахилгаан скүүтер, суррон зэргийг насанд хүрээгүй буюу ЕБС-ийн сурагчид унаж замын хөдөлгөөнд оролцох тохиолдол ихэссэн юм. Үүнд хяналт тавихаар алба хаагчид ажиллаж буй. Ихэвчлэн ЕБС-ийн сурагчид суррон унаж замын хөдөлгөөнд оролцох болсон нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд сурронгүй л бол найзуудын хүрээллээс хасагдах, цаашлаад гадуурхагдах хэмжээнд хүрч, нэг хэсэгтээ суррон "моод" болж байв.

Анхаарууштай нь өнгөрсөн онд 224 хүүхэд сурронтой осолдож гэмтсэн бөгөөд жил ирэх тусам энэ тоо өсөх хандлагатай байгаа юм. Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жилд сурроны ослоор гурван хүн нас барсны нэг нь 17 настай эрэгтэй хүүхэд цахилгаан сурронтой явж байгаад осолдож эндсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 10-наас 19-ныг хүртэл ГССҮТ-д суррон болон цахилгаан дугуйгаас унаж бэртсэн нийт 19 иргэн ханджээ. Өөрөөр хэлбэл өдөрт нэг иргэн суррон цахилгаан дугуйнаас унаж эмнэлэгт хандаж байгаа юм. Үүнд түрээсийн скүүтер, мопедоос унаж бэртсэн хүний тоо ороогүй. Түүнчлэн сурроноос унаж бэртсэн ч ГССҮТ-д хандаагүй иргэд хэд байгааг таашгүй.

Сурронтой иргэдэд хяналт тавьж, бодит нөхцөл байдалтай танилцаж, үүрэг гүйцэтгэж буй ТЦА-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын 2-р хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Цэрэнбаттай ярилцлаа.

-Эхэндээ өдөрт 30 гаруй зөрчил илэрдэг байсан бол одоо ганц, нэг зөрчил илэрдэг болсон-

-Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл болох сурроныг ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд унаж хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн мэдээлэл цахим орчноор явж байна. Шалгалтын явцад ямар зөрчил их илэрч байна вэ?

-Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор "А" ангиллын үнэмлэхээр унах сурроныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид унаж хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгийг эвдэж, хохироох тохиолдол олон гарсан. Тиймээс сурронтой 30-н алба хаагч ЕБС-иудын ойр орчимд хяналт шалгалтын ажиллагааг дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн үргэлжлүүлж байна.

-Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэдээ суррон авч өгдөг улмаар дээрх асуудлууд гардаг. Тэгэхээр асран хамаалдагчдын хариуцлагатай байдал чухал юм шиг санагддаг. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд сурронтой замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд асран хамгаалагчийг нь 400 мянган төгрөгөөр торгох журам мөрдөгдөж байгаа гэсэн. Авч байгаа арга хэмжээний тухай?

-Манай эцэг эхчүүд энэ тал дээр хамтран ажиллах нь чухал байна. Сурронтой цагдаа нар үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш сурронтой хүүхэд багассан. Алба хаагчид ажиллаж эхэлснээр эцэг эхчүүд хүүхдүүддээ хяналт тавьж байх шиг байна. Авч байгаа арга хэмжээний тухайд гэвэл 18 нас хүрээгүй хүүхэд сурронтой замын хөдөлгөөнд оролцох юм бол эхний ээлжид тээврийн хэрэгсэлийг нь саатуулж тухайн хүүхдийн асран хамгаалагчидтай нь хариуцлага тооцно. Зөрчлийн тухай хуулиар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ₮400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Мөн 18 нас хүрсэн ч "А" үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцвол зөрчлийн хуулиар төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа.

-Сурронтой цагдаа нар гарснаар энэ төрлийн зөрчил эрс багассан юм байна. Хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүд та бүхний шаардлагыг хүлээж авахгүйгээр зугтах тохиолдол гарч байгаа юу. Хэрэв зугтсан тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Ахлах ангийн сурагчид сурронтой замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их байгаа учраас тээврийн цагдаагийн газраас "Сурронгүй сургууль" аян зарласан. Эхнээсээ сургуулиуд манай аянд нэгдээд явж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй зугтсан тохиолдолд араас нь хөөж дагах боломжгүй. Насанд хүрээгүй хүүхэд сандарч зугтаж байгаад осолд орох эрсдэлтэй учраас дараагийн саатуулж болох уулзвар дээр байгаа алба хаагчид мэдэгдэх байдлаар ажиллаж байна. Уулзвар бүрд алба хаагч байгаа учраас хөөх ямар ч шаардлага байхгүй.

-Сурронтой цагдаа нар хэдий хүртэл үүрэг гүйцэтгэх вэ. Дараа жил энэ ажил үргэлжлэх үү. Тусгай сургалтад суусан суррон унах чадвартай алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгосон?

-Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хүйтний улирал эхэлтэл үүрэг гүйцэтгэнэ. Дараа жил энэ хуваарийн дагуу үргэлжлүүлэн ажиллах байх. Алба хаагчдын тухайд "А" үнэмлэхтэй, сургалтад суусан мэргэжлийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Бид зөвхөн суррон бус хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу "А" ангиллын үнэмлэх шаардагдах мопед, суррон, түрээсийн скүүтер зэрэгт хяналт тавьж ажиллаж байна.

-30 алба хаагч үүрэг гүйцэтгээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Нийт хэдэн зөрчил илрүүлсэн бэ?

-Нийт 184 зөрчил илрүүлж арга хэмжээ авсан. Сурронтой алба хаагчид ажиллаж эхэлсэн эхний өдөр нийслэлийн хэмжээнд хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой 30 зөрчил илэрдэг байсан. Тухайн долоон хоногтоо 10, 20 сурронтой зөрчил илрүүлдэг байсан нь аажмаар багассан. Одоо бол сурронтой хүүхэд харагдахаа больсон. Өдөрт 3-4 зөрчил илрүүлж байгаа зарим тохиолдолд ганц нэг л зөрчил илэрч байна.

-Шөнийн цагаар хүүхдүүд унаж хөдөлгөөнд оролцож байгаа гэх мэдээлэл байсан. Тэгэхээр эргүүлд гарч байгаа юу?

-Шөнө сурроны гэрэл муу учир үзэгдэх орчин хязгаарлагдмал. Тиймээс эргүүлд гарахгүй байгаа. Уулзвар дээрх камерын тусламжтайгаар хяналт, шалгалт явуулдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сурронтой цагдаа гарсан нь зөв шийдэл байна, хүүхдүүдийн аюулгүй байдал чухал

Зочин
Зочин
Reply to  Зочин

ternees gadna busad humuusiin ayulgui baidal iluu chuhal baina. hun morgood l uuchlaarai ch bAIHGUI ZUGTDAG.

Зочин
Зочин

Эцэг эхчүүд өөрсдөө анхаарахгүй бол торгуулиар л ойлгуулах юм даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Zorchliin too bagasch bui bol odoo tamhichdiig hog haydag nohdiig, huuhed bol etseg ehiig n torgoh heregtei baina. Odoo zugeer tamhinii huuligui met alhaj yavaad esvel durtai gazraa tataj baina. Balkonooroo tamhinii ishee hayaj baina.

Зочин
Зочин

Тийм шүү сурронтой цагдаа нар сайн ажиллаж байгаа, одоо эцэг эх, хүүхдүүд өөрсдөө ухамсартай байж 18 нас хүрээгүй бол унахгүй байх нь зөв шүү

Зочин
Зочин

Хүүхдүүдийн осол багасч байгаа нь сайн мэдээ байна

Зочин
Зочин

Сургууль орчимд хяналт тавьж байгаа нь зөв

Зочин
Зочин

Эцэг эхчүүд хүүхдэдээ юу авч өгч байгаагаа бодох хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tiim shuu , sayahan end garsan medeegeer bol surrontoi huuhed hun dairch alsan tul eejiig n horih yalaar shiitgej baigaa gej garsan. gadaadad. yadaj teriig haraad neg yum bodoh heregtei. Bi ooroo gemt hereg uildeegui ch huuhdiinhee omnoos shorond suuh bolomjtoi yum baina gedgee oilgoh heregtei. huuhduudee hayad shorond horigdoh zov alham uu saitar bodoh heregtei. Zambaraagui yum ersdeltei l baidag.

Зочин
Зочин

Скүүтер, мопед бүгдэд нь адилхан хяналт хэрэгтэй

Зочин
Зочин

Суррон моод болоод хүүхдүүд хэт туйлширсан нь үнэн

Зочин
Зочин

400 мянгын торгууль бол нэлээн чанга арга хэмжээ шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Suroontoi humuust yu ch bish. Gol n too n buursan bol sain. Noloolj baina gesen ug.

Зочин
Зочин

Цагдаа нар хөөхгүй байгаа нь зөв, эрсдэл нэмэгдэнэ

Зочин
Зочин

Өдөрт 30 зөрчил байснаас буурсан нь үр дүн харагдаж байна

Зочин
Зочин

Хороололд ирээчээ

Зочин
Зочин

Аюулгүй байдлаа бодохгүй зугтаж байгаад осолд орчих вий дээ

Зочин
Зочин

Суррон унахад үнэмлэх шаардлагатайг олон хүн мэддэггүй байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tiimees hudaldagch n unemleh neheh burtgeh zovshoorol shalgah uuregtei boloh heregtei. Yag zevsgiin hyanalt shig hatuu hudaldagch buh burtgel hiigeed medeelliig stagdaagiin gazar ruu ogdog shig tegj hyanalttai hudaldahiig zaaval bolohgui zuilgui.

Зочин
Зочин

Сурронгүй сургууль аян дэмжиж байна

Зочин
Зочин

Хүүхдүүдийн амь наснаас үнэтэй зүйл байхгүй

Зочин
Зочин

Өдөрт 30 зөрчил байснаас буурсан нь үр дүн харагдаж байна

Зоч
Зоч

Баячуудын хүүүхдүүүд суран унааад явган замааар хүртэл дайрчихгэээдл явдаг шдэээ

Зочин
Зочин

SHALGAAD NEG TORGUULIAD L IHENH ESTEG EH HUUHDEE HYANANA: Yamar teneg hun bainga tsagdaagiin gazartt huuhdeesee bolj zorchil gargaj baisan biurtgeltei baihiig huseh ve dee. Hodooguur her heregjij baigaa yum bol. tsagdaagiin gazar chini neg l ijil arga hemjee oron dayar yavuulmaar yum. 2.. Undadag duguitai baga surguuliin huuhduud mashin zam deer durem medehgui tul aimshigtai suljij baina. Unadag duguig bas etseg ehiin hyanaltaar mashin zam deer yavbal durem zorchvol etseg ehiig n torgoh heregtei baina.

Зочин
Зочин

Одоо 6-7 компанийн түрээсийн скүүтэрийг болиулмаар байна. Гудамж талбайгаар явахад айдастай баЙНА!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хүүхдүүдийг гадуурхах айдас нь ийм байдалд хүргэж байна

Холбоотой мэдээ

Back to top button