
Италийн Ломбардия дүүргийн Менажо хотын Комо нуурын эрэгт байрлах Оросын телевизийн хөтлөгч Владимир Соловьевын виллаг шатаасан мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гал тавихдаа дугуйн хамер ашигласан аж. Азаар галыг хурдан хугацаанд унтрааж чадсан байна.
Орон нутгийн “Corriere Della Sera” сонинд дурдсанаар, виллаг засварлаж байсан ба гал үүрээр гарсан гэжээ. Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шүүж, Владимир Соловьевтой холбогдож, түүнд ямар нэгэн сүрдүүлгийн шинж чанартай мессеж, илгээмж ирсэн эсэхийг лавлаж асуусан байна.
Сэтгүүлч Соловьев Ком нуурын эрэгт нийт найман сая еврогоор үнэлэгдэх гурван ч үл хөдлөх эзэмшдэг хэмээн хэвлэлд бичжээ.

Цагдаагийнхан халдлага үйлдэж, гал тавьсан гэмт этгээдүүд сэтгүүлчийн амьдардаг виллагийн схем зургийг мэддэг байж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Учир нь, сэтгүүлчийн Пьянелло-дель-Ларио дүүрэг дэх өөр нэг байшингаас нь цааш нэвтрэхийг оролдсон ул мөр олдсон аж.

Гуравдугаар сард Италийн эрх баригчид Европын Холбооны ОХУ-ын эсрэг авсан хоригийн хүрээнд сэтгүүлч Владимир Соловьевын эд хөрөнгийг хураан авсан талаар мэдээлж байсан. Түүний Комо нууран дахь сэтгүүлчийн хоёр ч виллаг хураан авсан.
Владимир Соловьев 2019 онд Италид өөрийн мөнгөөр үл хөдлөх худалдаж авсан гэж байсан удаатай. Хожим нь, тэрбээр Италид нэгээс олон үл хөдлөхтэй гэдгээ баталсан юм.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв зөв шатаах хэрэгтэй
Энэ Дарангуйлагч Путины хэл нохой хаанаас ийм их мөнгө олов. Бодвол хөлсний нохойд өгөөш болгож өгч л дээ.