УЛС ТӨР

С.Бямбацогт: Монгол Улс үйлдвэрлэгч, экспортлогч болж байж хөгжинө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн ач холбогдол, гол өөрчлөлтийн асуудлаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч улс болж байж хөгжих нь цагийн шалгуураар нотлогдсон. Хүн ардаа ажил орлоготой, байгалийн баялаг, түүхий эдээ үнэ цэнэтэй болгох нь өнөөдрийн эн тэргүүний зорилт болоод байна.

Хөтөлгөө морьтой хүн хол явдаг шиг хөгжлийн  төслүүдээ хөдөлгөж байж улс орон урагшлан хөгжинө, жинхэнэ утгаараа ШИНЭ СЭРГЭЛТ болж чадна. Тийм ч учраас төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал байна. Зөвхөн түүхий эдэд шүтсэн биш оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл болоод байна. Төвлөрлийг сааруулж, зах зээлийг тэлж, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ-ийг бодитоор бий болгоход, ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ийг холын мөрөөдөл биш ойрын биелэл байлгахад бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах нь хамгийн чухал.     

Одоогоос аль 12 жилийн өмнө бид Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуультай болсон ч хэрэгжихгүй, үр дүнгээ өгөлгүй өдийг хүрлээ. Батлагдсан хууль маань хөрсөн дээрээ буухгүй байгаагаас болж тусгай зөвшөөрөл авсан үйлдвэрлэл технологийн паркууд өнөөдрийг хүртэл үүдээ нээж чадсангүй. Бид Үйлдвэрлэл технологийн паркийн хуультай болсон ч бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдгийг сайтар тусгаж өгөөгүйгээс болж саад тотгор учирсан байна. Хөрөнгө оруулалт татах нөхцөл шаардлага, үнэт цаас гаргах боломжийг нь нарийвчлан зохицуулж өгч чадаагүйгээс болоод хөшиж царцсан байна. Үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаа явуулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах асуудлыг дутуу орхисноос үүдэн дундаа гацсан байна. Ийм учраас Үйлдвэрлэл технологийн паркийн хуулийг үндсээр нь өөрчилж шинэчлэн найруулах нь зүйтэй гэж хууль санаачлагчдын хувьд үзсэн. Хуулийн төсөл батлагдсанаар:

  • ҮТП-ын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас олгоно.  
  • Паркийн ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН, ГАЗАР, ЦЭВЭР БОХИР УС, ЗАМ ТАЛБАЙ, ХАШАА гээд үйлдвэрлэгчдэд шаардлагатай бүхий л дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэнэ.
  • ҮТП-д үйл ажиллагаа явуулах ААН-үүдээ БҮХ ТӨРЛИЙН ТАТВАРААС эхний 5 жил 100 хувь, дараагийн 5 жил 50 хувь чөлөөлнө. Ийнхүү үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэнээр:
  • Үйлдвэрүүдийн үүдийг нээнэ.
  • Олон мянган ажлын байр бий болно.
  • Импортоос хараат бус улс болно.
  • Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч биш бүх салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн экспортлогч улс болно.
  • Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Гадаад худалдааны эргэлт сайжирна.
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
  • ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрэн утгаараа бий болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 12, 2022 18:22

тийм бишээ Бямбацогт Луйварчаан юун түрүүнд Чам шиг Хулнөйч Луйвөрчидыг �######�уулсан цагт л сая Улс орон маань Хөгжинө

Зочин
Зочин
4 сар 12, 2022 18:37

Cham shig hogiin shaarnuud z##lj bj l hugjinu dyu

Зочин
Зочин
4 сар 12, 2022 19:04

Угаасаа л тийм нигууртай шүү дээ . Дөнгөж одоо л мэдэж байдаг яана даа

Зочин
Зочин
4 сар 12, 2022 19:19

ene buzar tembuu g amidaar ni shataaj alah umsan pzduuuuu

Суба
Суба
4 сар 12, 2022 20:44

Төрийн банк, төсөв тонож хулгайлагчдаа хатуу шийтгэдэг болбол...

Зочин
Зочин
4 сар 12, 2022 21:44

ovoo zuzaan shiren nuurtei nuhur ymdaa

Зочин
Зочин
4 сар 12, 2022 21:54

Тийм шүү. Амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 12, 2022 21:55

Хэлгүй Короля нарыг бодвол нутаг орныхоо төлөө дуугардаг, Ховдодоо юм хийдэг хүн шүү дээ

Зочин
Зочин
4 сар 12, 2022 22:51

Medeejiin yumiig uchnuun jil hurald suuchihaad demiireed baih yum.Yugaa hiigeed suugaad baidag yum

Зочин
Зочин
4 сар 13, 2022 00:51

cham shig nudnii bulainuud humuusiin bolomjiig hulgailahaa bolivol bas hugjinu. ci zugeer hugjliin banknaas avsan mungnuusuu ehel huur min.

Цогбаяр
Цогбаяр
4 сар 13, 2022 05:24

Сайхан ярьж муухай хулгайлсан новшууд төрөөс холдоод өгвөл МУ хөгжинө

Холбоотой мэдээ

Back to top button