Нийгмийн

“Эхлэл брэнд” ХХК-ийг нэг сая төгрөгөөр торгожээ

“Эхлэл брэнд” ХХК нь 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 15 цаг 18 минутын үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эхлэл” брэндийн гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийг дээрэмдэж байгаа бичлэгийг байгууллагынхаа “Ehlel Plaza-гаар танилцах LIVE” фейсбүүк цахим хуудсанд байршуулсан.

Энэ үйлдэлд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг олон нийтэд сүлжээнд тараасан нь тогтоогдсон гэж үзжэ.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компаний хууль ёсны төлөөлөгч “Ц”-д 1000 нэгжтэй тэнцэх 1.000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Иймд иргэн, хуулийн этгээд бүр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг ажилтнууддаа мэдээлж, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хууль 5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих 1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саран
Саран
4 сар 13, 2022 14:38

Одоо болиоо... Энэнээс өөр мэдээ олдодгүймуу танайд.

Зочин
Зочин
4 сар 14, 2022 19:41

Эхлэл гэж нэг худ�##� хулхины бренд байдаг ...

Холбоотой мэдээ

Back to top button