НИЙГЭМ

"Ид шидийн орон" жишиг төв Дундговь аймагт баригдахаар болжээ

"Лантуун дохио" ТББ-аас "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээхээр тендер зарласан билээ. Тэгвэл тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч, жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон байна.

Тендерт нийт есөн аймгаас нэгдүгээр шатанд материал илгээж, хоёрдугаар шатанд тус есөн аймгаас нэмэлт мэдээллийг авч сүүлийн шатанд Дорноговь, Дундговь аймгууд шалгарчээ.

Дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд "Лантуун дохио" ТББ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр аймгийг зорьжээ. Улмаар дэд бүтэц, газар, байршил, аймгийн нөөц боломж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төсөл хэрэгжүүлэх баг хамт олон, орон нутгийн дэмжлэг гээд бүхий л боломжуудыг судалж шалгаруулжээ.

Ташрамд дурдахад, "Ид шидийн орон" жишиг төвийг 21 аймагт байгуулах зорилготой бөгөөд бусад аймгуудад ч боломж байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. 

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button