Нийгмийн

"Ид шидийн орон-Дундговь" төвд эгч дүүс цуглуулсан мөнгөө хандивлажээ

Тавхан сарын өмнө "Ид шидийн орон Дундговь" төсөл эхэлж байв. Энэхүү төсөл "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбар бөгөөд орон нутагт сүндэрлэж буй анхны жишиг төв гэдгээрээ онцлог юм. Энэ төв өнөөдөр үүдээ нээж, хийсэн бүтээснээ танилцуулахад хэдийнэ бэлэн болжээ. Олны хүч дэм, сайн залуусын уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд хэдхэн сарын хугацаанд боссон тус төв асрамж, хамгаалал хэрэгтэй хүүхэд багачуудыг нөмөрлөнө.

Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд зургаан чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэж буй юм. Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 100 гаруй модтой төгөл зэрэг чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээсэн байна. Одоогоогоор тус төслийн бодит өртөг нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижилттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад 87 сая төгрөг дутуу байгаа аж.

Тус төвд хувь хүн, албан байгууллага хүүхдийн сайн сайхны төлөө хандив өргөж байгаа бөгөөд тэднээс онцлоход эгч дүүс болох О.Тэмүүлэн, О.Ананд нар мөнгөө цуглуулж 35,000 мянган төгрөгийг тус төвд хандивлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-12 12:45

Мундаг хүүхдүүд байна.

Зочин
Зочин
2022-10-12 13:42

Goviin xuuxed bagachuudad zoriulj id shidiin orong baiguulj buteelstsen Lantuun doxio baiguullagiin zaluustaa bayarlalaa Ta buxnii baiguulsan enexuu ordon olon xuuxdiin ineed shuugianaar urgelj byalxaj baix boltugai sain uils buxen delgerex boltugai

Баярлалаа
Баярлалаа
2022-10-12 15:52

Ганжавхлан гэж үнэхээр эх оронч зөв ёс суртхуунтай з�##�уу байнаа. Их баярл�##�аа,хүүхдүүдийн төлөө бодит ажил хийж чадаж байна. Ярих бус хийдэг хүн . МУНДАГ,БАХАРХАЖ БАЙНАА

Холбоотой мэдээ

Back to top button