Нийгэм мэдээ

Хүүхдийг 19 цагаас хойш соёл, спортын арга хэмжээнд оролцуулахгүй байх журам батлагджээ

“Хүүхдийн эрхийг хамгаалах журмын хэрэгжилт, арга зүйн сургалт”-ыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж, түүнийг дагасан 13 хууль, 36 дүрэм, журам, стандартад өөрчлөлт оруулсан.

Энэ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Соёл, биеийн тамир, спортын болон Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд хамтран соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах шинэ журмыг боловсруулан батална.” гэж заасны дагуу журмыг шинэчлэн баталсан байна. Үүнд:

Аливаа соёл, спортын арга хэмжээ зохион байгуулагдахаас өмнө хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн урьдчилсан үнэлгээг заавал хийж, талууд хариуцлагын гэрээ байгуулах;

Хүүхдийг орой, шөнийн цагаар буюу 19:00 цагаас хойш соёл, спортын үзүүлбэр, арга хэмжээнд оролцуулахыг шууд хориглох;

Аливаа тэмцээн, уралдааны хувьд 13 хүртэлх насны оролцогч хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдээс тэмцээний мандат болон хураамж авахгүй байх;

“Нийтийн зорчигч тээврээс бусад хэрэгслээр хүүхэд тээвэрлэх, хүүхдийг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг хянах хуудас-01"-ийг баталж, заавал мөрдүүлэхээр болсон. Үүнд техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтын бүс, жолоочийн хариуцлагад салбарын хяналт тавих;

Хүүхдийг цахим орчны эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлт, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, байрлаж буй орчныг камержуулах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ зөв шүү. Хүүхэд оролцож болох болохгүй арга хэмжээг тодорхой болгож цаг тогтоож өгөх хэрэгтэй. Биднийг бага байхад УБ хотод 19 цагаас хойш ямар нэг үзвэр үйлчилгээнд орохыг хориглодог байсан. Одоо л бидний эдлэх эрх ихдээд дур зоргоороо болчихоод болчихоод байгаа. Ер нь цэцэрлэгээс нь эхлээд бага наснаас нь соёлын талаар хичээл ордог болмоор байна. Ядаж л эмэгтэй хүүхдийн биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй. Цаашлаад ярьвал их юм байна даа. Соёлын талаарх хичээлийг дунд сургуульд улам гүнзгийрүүлэн заах ёстой гэж боддог. Ингэхгүй бол бид нар чинь 5 хошуу .....аасаа дээрдэхгүй болчихоод байна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button