НийгмийнНийгэм мэдээ

Хөндөх сэдэв: Алдарт эхийн одон ба амар тайван алхах орон зайгүй хүүхдүүд

Монгол ээжийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа таван өдрийн турш Д.Сүхбаатаарын талбайд болж өнгөрлөө. Өнөө жил улсын хэмжээнд Энэ жил улсын хэмжээнд 12 мянга гаруй ээж “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Одонтой ээжийг угтана гэдэг гэр бүлийн баяр, ураг удмын баясал байдаг ажээ. Цагаан сар наадмаас дутамгүй төрөл саднаараа цугларч, ерөөлийн үгсээ хэлэлцэх нь сайхан.

Хоёрдугаар одон хүртсэн нь нэг рүү зүтгэх, цөөн хүүхэдтэй нь бүл нэмэх, хараахан гэр бүл зохиогоогүй нь хань ижлийн тухай яриа дэлгэсэн халуун дулаан өдрүүд байлаа. Угтаа тус арга хэмжээний зорилго ч энэ. Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах, улмаар төрөлтийг дэмжих бодлого билээ. Тэгвэл Монголын төрийн хүн амаа өсгөх бодлого, шийдлийн эсрэг тэсрэг өнцгийг дор тодруулан хүргэе.


Одонтой ээжүүдийн гэр бүл: Эх хүний хөдөлмөрийг үнэлж төрийн шагнал олгодог нь монгол ондоошил

Магад эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлснийх нь төлөө төрийн ордондоо урьж, шагнал гардуулдаг улс манайхаас өөр бахгүй болов уу. Алдарт эхийн одон гардуулахыг хоцрогдсон, социализмын үеийн үзэл хандлага гэх шүүмжлэл үе үе гардаг. Үнэхээр ч тэр үеэс уламжилж ирсэн шагнал. Гэхдээ яг үр нөлөө хүртэгч буюу одон авч буй ээжүүд, тэдний гэр бүлийн сэтгэгдэл их ондоо.

Eguur news агентлаг таван өдрийн турш алдарт эхийн арга хэмжээг сурвалжлан ажилласан. Одон хүртээд гарч ирж буй ээжүүд "Эх хүний хөдөлмөр хамгийн хүндэлмээр, бахархмаар зүйл. Энэ бүхнийг төрөөс үнэлж, ээжүүдэд хүндлэл үзүүлж байгаа нь монгол ондоошил. Дагаад иргэн хүний хувьд, ээжийн аавын тухайд хариуцлага нэмэгддэг юм байна. Үр хүүхдээ эх орондоо хэрэгтэй, зөв сайхан хүн болгож хүмүүжүүлнэ" гэдгээ хэлж байсан юм.

Түүнчлэн алдарт эхийн одонтой давхцдаг өөр нэг арга хэмжээ бол Уран бэр, Дархан бэрийн шагнал. Төрийн тэргүүнээс одон авах баярт мөчтэй нь давхцуулан хадмууд нь гурван хүү, гурван охин төрүүлж, өсгөсөн бэрдээ ийн хүндэтгэл үзүүлдэг. Өөрсдөө ч үүндээ маш сэтгэл хангалуун байдаг юм билээ. Тэгэхээр "Алдарт эх" хэмээх одон бол шагнал төдий биш монгол хүний сэтгэлгээний онцлог, соёлд уламжлалд нийцсэн хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого ажээ.

Хүүхэд нь төрөөд нэг сар болсон ч одонгоо авах боломжтой боллоо

Эхийн алдар одон гардуулах арга хэмжээтэй давхцсан өөр нэг үйл явдал бол эрх зүйн орчны шинэчлэл. Талбай дээр ээжүүд шагналаа гардах зуурт Төрийн ордонд УИХ-ын гишүүд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлав.

Ингэснээр ээжүүд 0-1 насанд эндсэн хүүхдээ одонгийн хүүхдийн тоонд хамруулах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. Мөн төрөөд нэг сар болж байгаа ч материалаа бүрдүүлж өгөн, одон авах боломжтой болж буй.

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хүчин төгөлдөр хууль хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтэд хамрагдах эхчүүд хүсэлтээ гаргаж, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөх одонгоо авах юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 27, 100 ээж "Эхийн алдар II", "Эхийн алдар I" 10,154 одон авна гэсэн тооцоолол гарчээ.

Сүүлийн таван жилд 61,4 мянган ээж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаагаад буй.

  • 2022 онд 12,559
  • 2023 онд 10,785
  • 2024 онд 11,294
  • 2025 онд 14,480
  • 2026 онд 12, 306

Төрөлтийн түвшин жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй гарчээ

Олон хүүхэд төрүүлэх ээжийг алдаршуулна гэдэг нь төрөлтийг дэмжих нэг хэлбэр. Энэ нь эд материал, санхүүгийн гэхээс илүү соёл сэтгэлгээний нөлөөлөл. Бусдаар сар бүр хүүхдэд олгодог 100 мянган төгрөг, цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг эс тооцвол өөр бодит дэмжлэг байхгүй.

Тэгвэл төрөлтийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд ямар байгааг авч үзье. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, төрөлтийн түвшин сүүлийн таван жилд жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, 2021 онд төрөлт 73,2 мянга байсан бол 2025 онд 56,2 болж 17 мянгаар буурсан байна.

20252024202320222021
56 22259 64466 23466 91073 253

2026 оны эхний дөрвөн сарын байдлаар тав хүртэлх насны 264 хүүхэд эндэв

Төр засаг олон хүүхэд төрүүлсэнд талархаж ээжийг нь шагнадаг. Мөд тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Монголын үрс маш олон болтугай" гэсэн үгтэй улс төрчдийн мэндчилгээ хөвөрнө. Гэтэл улс төрчид, эрх баригчдын 30 жил талцаж, цэц булаалдаж бүтээсэн нийгэм хүүхэд хэчнээн ээлгүй байгааг илтгэх хэрэг энэ хэд хоногт цөөнгүй гарлаа.

Нэг. 15 настай хүү барилгын хана нураах цагийн ажил хийж байгаад нурангид дарагдаж ами алдав.

Хоёр. Төв аймгийн Заамар суманд уул уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай охин унаж нас барав. Аав, ээж нь 28-30 насны залуу гэр бүл аж.

Гурав. Дорноговь аймагт 13 настай хүүхэд уурхайн хайгуул хийж байсан нүхэнд унаж осолдов.

ҮСХ-ний тайлангаас харвал, 2026 он гарсаар дөрван сарын хугацаанд тав хүртэлх 264 хүүхэд энджээ:

2026.012026.022026.032026.04
63 58 75 68

Дээрх баримтууд Монгол Улс Үндсэн хуулиндаа тусгасан иргэнээ эрүүл аюулгүй, орчинд амьдруулах үүргээ хангаж чадахгүй байгаагийн илрэл юм. Ерөөс хүүхэд хамгааллын тогтолцоо хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно нь хаацайлах, эрсдэлд орсон хойно нь аврах үйл ажиллагаа мэт болоод удлаа. Цааш сургууль, цэцэрлэгийн, хүртээмж, эмнэлгийн орны хүрэлцээ, амьсгалах агаарын чанар гээд олон асуудал бий.

Ерөөс төр нэг гараараа одон тарааж гэр бүлүүдийг олон хүүхэдтэй болохыг уриалдаг ч, нөгөө гараараа өсгөж төрүүлсөн хүүхдэд нь аюулгүй алхах орон зайгүй нийгэмд иргэдийг амьдруулж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одонгоос илүү цэцэрлэг сургууль эмнэлгийн хүртээмж хэрэгтэй байна

Зочин
Зочин

Huuhdee ayulgui orchind usguh ni odonoos ch iluu chuhal

Зочин
Зочин

Олон хүүхэд төрүүлэхийг уриалж байгаа бол нөхцөлийг нь бас бүрдүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Одон өгөхөөс гадна хүүхдэд ээлтэй орчиндоо илүү анхаарах цаг болсон

Зочин
Зочин

Алдарт эхийн одон сайхан уламжлал ч хүүхдийн аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой

Зочин
Зочин

Turult demjih bodlogo bolon huuhdiin hamgaalalt hoyulaa zereg yavah heregtei

Зочин
Зочин

Zaamariin osol uneheer setgel emzegluulsen

Зочин
Зочин

Eejuuded bayar hurgie gehdee huuhduudee hamgaalj chadahgui baigaad haramsaj baina

Зочин
Зочин

Ayuulgui togloomiin talbai ch oldohgui gazar olon baina

Зочин
Зочин

Ehiin aldar odon bol Mongol soyoliin neg heseg

Зочин
Зочин

Төрөлт буурч байгаа тоо баримт ихийг өгүүлж байна

Зочин
Зочин

Huuhdee osgoh zardal mash undur bolson

Зочин
Зочин

Zuvhun urialga bish bodit demjleg heregtei baina

Зочин
Зочин

15 настай хүүхэд барилга дээр ажиллаж байгаад амиа алдсан нь харамсалтай

Зочин
Зочин

Bayar hurgehii hamgiin gol ni huuhduud eruul ayulgui usuh orchin

Зочинолдо
Зочинолдо

хүн нэмбэл хүнс нэмнэ.Хүүхдийн амьдрах орчин сайжруулах шаардлагатай ч энэнд одон ямар хамаатай юм бэ

Зочин
Зочин

Наад эхийн одонгоо зогсоо.Хүүхдийн баяраа цуцла. 3 хоног гашуудал зарла.Хүүхэд эндчихээд бхад яаж ичихгүй инээд алдаад одон авж чадаж бна аа.Хүн чанар хаана бна??

Холбоотой мэдээ

Back to top button