НИЙГЭМ

Хүүхдийг ямар нэгэн байдлаар шийтгэж, суулгаагүй гэв

Цэцэрлэгийн хоёр давхрын үүдэнд нэгэн хүүхэд сандал дээр сууж буй зураг олон нийтийн сүлжээнд тархаж, шүүмжлэл дагуулсан. Тэгвэл уг цэцэрлэг нь Дорнод аймгийн Наймдугаар цэцэрлэг бөгөөд цэцэрлэгийн захиргаанаас дараах тайлбарыг хийжээ. Тайлбарт "Юуны өмнө сошиал орчинд тавигдсан бичлэгтэй холбоотой иргэдийг бухимдуулж хариуцлага алдсандаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Өнөөдөр /2026.09.22/ 15:00 цагт аймаг орон нутгийн залуу уран бүтээлчдийн "Утсаа унтраа" жүжиг тоглогдсон ба "Дунд В" бүлгийн А охин тоглолтын дараа бидний хариуцлагагүйгээс сандлаа бариад өөрийн ангийнхаа хажуу талын аваарын шатаар дээш гарсан. Тус хүүхдийн ээж манай цэцэрлэгт багшилдаг ба хүүхдийг ямар нэгэн байдлаар шийтгэж гадаа суулгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж дахин уучлал хүсэж, ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Цэцэрлэгийн захиргаа" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлаа аашгаад байгаарай. Сайн шалгах хэрэгтэй юу ч болсон байж магадгүй

Amarjargal
Amarjargal

Huuhed yaj ch baisan ene hol zaitai shataat sandal bariad garch chadahgui

Зочин
Зочин

Yu gj l hvvhed sandalaa chirel bvr tomron haalgatai gazarluu graal suujihawdee john hvn itgemeer ym yrimaar ymda

Зочин
Зочин

энэ жоохон хүүхэд яаж ийм өндөр дээр гарч чадахын бэ

Зочин
Зочин

Ганцаараа сууж байна гэдэг чинь л өөрөө асуудал. Энэ өндөр шатнаас унавал яах юм бэ. Багш хараа хяналт тавих ёстой улсууд хаана байгаа юм. Хүүхэд ангидаа байхгүй байхад яагаад мэдээгүй байгаа юм тэр багш нь.

Холбоотой мэдээ

Back to top button