Нийгэм мэдээ

Санал тавьсан газрууд улс төрийн зорилго агуулсан учир "Ид шидийн орон"-г хөдөөд барихгүй

Лантуун дохио ТББ -ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж, улмаар жишиг загварыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлж ирсэн.

Ингэхдээ төслийг урт хугацаанд авч явах баг бүрэлдэхүүнтэй, орон нутгийн төсөвт урсгал зардал, хүний нөөцийн зардлыг тусгасан, газар болон дэд бүтцийг орон нутгаараа шийдвэрлүүлсэн байх зэрэг шалгууруудыг тавьсаар ирсэн.

Шалгуурыг хангасан Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгууд байгаа бөгөөд одоо Говь-Алтай аймаг барилга угсралтын шатандаа явна.

Харин 2023 оноос эхлэн өдийг хүртэл олон аймгуудаас “Ид шидийн орон” төслийг орон нутагтаа барих хүсэлт тавьж байгаа ч урт хугацааны төсөл гэж төлөвлөлгүй сэтгэл хөдлөлөөр хандах, төслийг цааш авч явах баг бүрэлдэхүүн тодорхойгүй, хангалтгүй, орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагаа муу, тухайн төслийг илт улс төрийн ашиг сонирхлоор ашиглах зэрэг анхны зорилго үнэт зүйлээс хазайсан тохиолдлууд гарах болжээ.

Тиймээс "Лантуун дохио" ТББ 2024 оноос эхлэн хүсэлт гаргасан аймгууд бэлтгэл ажлаа бүрэн хангаж, итгэж болохуйц баг бүрэлдэх хүртэл 3 жилийн хугацаанд Ид шидийн орон төслийг өөр орон нутагт шинээр хэрэгжүүлэхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-01-10 19:14

Mongoliin ireedui bolson xuuxed bagachuudiin tuluu olon saixan uil ajillagaa zoxion baiguulj ajilladag "Lantuun doxio" baiguullagiin zaluus#aa urgelj bayarlaj talarxaj yavdag shuu
Ta nartaa shine onii mend xurgeed olon saixan tusliin ajluudiig xiix ix uilsed ni amjilt xusie

Холбоотой мэдээ

Back to top button