Нийгмийн
Сүүлийн 10 жилд автомашины тоо 2.2 дахин өсжээ
Манай улсад сүүлийн 10 жилд тээврийн хэрэгсэл, автомашины тоо 2.2 дахин өссөн байна.
Сүүлийн таван жилийн байдлаар жилд дунджаар 65 мянга гаруй автомашин шинээр нэмэгджээ. 2021 онд улсын хэмжээнд 22 мянга гаруй зам, тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 85 хувь нь Улаанбаатар хотод хамаарч байна. Зам тээврийн ослын улмаас 2021 онд 383 хүн нас барж, 2500 орчим хүн гэмтэж бэртсэн статистик мэдээлэл бий.
Энэ төрлийн ослын улмаас 2020 онд 264, 2019 онд 319 хүн нас барсан байна. 2021 онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн 37 хувь нь 36-54 насныхан, 33 хувь нь 18-35 насныхан_ 17 хувь нь 55-аас дээш насныхан, 13 хувь нь 0-17 насныхан.
2021 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын түгжрэл ихсээдбайгсоц үеийнарийн зам дээр зорчих машины тоо ихэссэнтэй холбоотой