СПОРТ

"Атлетик-220" "Лий Ман" клубт хожигдлоо

Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клуб “АХБХ-ны цом”-ын хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө Хонг Конгийн “Лий Ман” клубтэй тоглож 1:2-оор хожигдлоо.

Тоглолтын эхлэлийг “Атлетик 220” клубийн залуус гайхалтай тавьж ердөө 6’ дахь минутад тоог 1:0 болгон тэргүүлээд эхэлсэн юм. Хонг Конгийн багаас хариу гоолыг 13 дахь минутад оруулж тооны харьцаа тэнцлээ.

Завсарлагааны шүгэл дуугарахаас өмнө эхний гоолын эзэн Мураяама Кен үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн довтолгоо эхлүүлсэн ч амжилттай төгсгөж чадсангүй.

Шийдвэрлэх хагаст аль аль баг олон аюултай довтолгоо өрнүүлсэн бөгөөд “Лий Ман” клуб 61’ дэх минутад довтолгоогоо амжилттай болгож, чухал ялалт байгууллаа.

“Атлетик 220” клубийн залуус цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчиддээ өрсөлдөөнтэй тоглолт үзүүллээ. Тэр дундаа багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ эсрэг багийн гоол байж болохуйц олон цохилтыг аюулгүй болгож байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2022-04-20 09:27

шилдэг тоглогч мэргэн бууч Наранболд илт дутагдаж харагдаж байлаа...

Холбоотой мэдээ

Back to top button