УЛС ТӨР

С.Бямбацогт: Торгуулиа төлөхгүй бол 50 хувь нэмэх асуудал байхгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчид зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад ийм үр дүнтэй аргыг ашиглахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан байна хэмээж байсан юм.

Тухайн үед тэднийг торгохоосоо урьтаж сануулах зүйл заалт бүхий хууль санаачиллаа хэмээн сошиалаар магтаж байсан юм. Гэтэл эл хуулийн төсөл дотор торгуулиа төлөөгүй бол торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх заалт орсныг мэдээд, сошиал хуудаст баахан шүүмжлэл өрнөөд буй. Уг хуулийн төсөлд:

5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”

            “1.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”

Тэгвэл өчигдөр /2022.04.20/ Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт оролцогчдын асуултад хариулахдаа "Нийгэмд хор хохирол бага зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авах, давхардуулж торгож шийтгэдэг байдлыг халах,  торгуулиа хугацаанд төлбөл хөнгөлдөг байх агуулгаар хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс биш торгуулийг төлөхгүй бол 50 хувь нэмэх зэрэг асуудал байхгүй" болохыг тодотгожээ. Үүнээс харвал төсөл санаачлагчид дээрх заалтаа хуулийн төслөөс татаж буй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button