Нийгмийн
Б.Чойжилжалбууг батлан даалтад гаргахаас татгалзжээ

“Хөгжлийн банк”-ны дэд захирал, актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн түүнд 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Түүнээс хойш Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг сунгасаар байгаа юм. Түүний өмгөөлөгч батлан даалтад гаргах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч шүүхээс хүлээж аваагүй байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЭНЭ ЧОГИ БАС МӨНГӨ ЧААЦАН ГАР УУ? ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ГАРУУД БАЙНА УУ? МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ НАРЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНӨӨ ХИЙГЭЭЧЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ ЧААГААД ЗАМАА АЛДЛАА ГАНЦ ХУДГААР БҮҮР ДҮҮРЛЭЭ БАГТАХАА БАЙЛАА.
бүр аймаар баяжсан гэсээн