Э.Энхзориг: Хар сарнай"-гийн С.Амармандах миний бизнесийг гацаан, эд хөрөнгийг минь хулгайлчихлаа

“Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа буюу Амармандах бусдын бизнесийг хууль бусаар булаан, дарамталсан талаар иргэн Э.Энхзориг хэвлэлд хандлаа. Тэрбээр “Би бүх эд хөрөнгө, байгаа зүйлсээ уран бүтээлч, мундаг үндсэрхэг үзэлтэй, хамгийн их сайн сайхны тухай ярьдаг хүнд дээрэмдүүлэн, бүх юмаа алдчихлаа. Хуулийн байгууллагад хандахаар энэ хэргийг шийдвэрлэж өгдөггүй. Өнөөдөр зургаан сар болж байна. Би бүх юмаа алдаад зогсохгүй өнөөдөр хоёр өрөө байраа банканд хураалгахад хүрээд байна. Миний хамаг хөрөнгийг гэгээн цагаан өдөр дээрэмдэж авсан хүн бол “Хар сарнай” дуучин С.Амармандах.
2019 онд манай нэг найз Хосбаяр гэдэг залуу нэгэн солонгос хүнтэй хамтрахаар тохиролцон, “Gem place” цайны газар байгуулсан. Хэдэн сар ажиллаад дампуурсан байдаг. Тэр үед хамтарна гэж байсан солонгос хүн нь БНСУ руу зугтсан. Найз минь надаас тусламж хүссэн. Хамаг юмаа алдсан найзыгаа өрөвдөн, эхнэртэйгээ зөвлөж байгаад хамтрахаар болсон. Тэгэхдээ “Лоунж болгож өөрчилье. Би өөрийнхөөрөө хөрөнгөөр тохижуулъя” гэж тохирсон. Тэгээд тэр цайны газрыг хүмүүс бүжиглэдэг, дуулдаг, өндөр зэрэглэлийн лоунж болгож хувиргасан юм.
Тэгж байтал 2020 оны есдүгээр сард Барилгачдын баяр болсон. Тэр үеэр “Gem place”-ын удирдлага, нэг барилгын компанийнхан манайд баяраа тэмдэглэсэн. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах тэдэнд зориулж дуу дуулж өгсөн. Тэндээс гарахдаа “Дүү гоё газар нээж. Нэг уулзаатай шүү” гэсэн. Хэд хоногийн дараа, есдүгээр сарын 12-нд над руу мессеж бичин, ажил дээр ирээд уулзсан. Тэгэхдээ “Би энэ барилгын падвольд бар нээх гэж байгаа. Манайх гал тогоогүй. Арга хэмжээ, хүлээн авалт хийхээр хоол гарах боломжгүй. Чи хувьцаанаас надад шилжүүлээд, миний удирдлагад ажил” гэсэн. Юу гэсэн үг юм бэ. Ажлаа хийж яваа хүн дээр шууд ирснээ “Хувьцаагаа надад зар, миний доор ажилла” гэсэн нь. Зөвшөөрөхгүй нь тодорхой. “Боломжгүй” гээд татгалзсан чинь “Чи таньдаг, урлагийн дүү биш байсан бол зодоод, хөөгөөд гаргана. Манай найзууд “Gem place”-ын боссууд. Хууль шүүхээс авхуулаад хар ертөнцийнхөн бүгд миний халаасанд байна. Бодолтой байгаарай” гэсэн.

Би Монгол Улсын иргэн хүн. Би боловсноор татгалзсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд “Gem place”-ын удирдлагаас манайд маш их дарамт ирсэн. Уг нь таван жилийн гэрээ байгуулсан атал шууд гарахыг, чөлөөлөхийг шаардсан. Тэр газартай холбоотой маш их баримт бий. “Амармандах наадуулыг чинь хурдан гарга, хөө гээд байна” гэж гүйцэтгэх захирал нь ярьсан бичлэг байгаа. Тэгж шахсаар байгаад манайхыг хүчээр лацадсан, гэрээг нь хүчээр цуцласан.
“Хэл амтай газраас холдлоо. Учир нь олдох байлгүй дээ” гээд өөрийгөө тайвшруулсан. Лоунждаа байршуулсан, хамаг эд хөрөнгө, юмнуудаа Хан-Уул дүүрэгт байрлах “Дэлгэр интернэшнл”-ийн агуулахад хийсэн, арваннэгдүгээр сарын 1-нд. 17-нд юмаа хэрэглэх гээд очсон чинь цоожийг нь эвдэлчихсэн байсан. Камерын бичлэг шүүхэд “Хар сарнай” хамтлагийн Амармандахын “Ford” загварын машин бичигдсэн. Тэр хамгаалагчийн сиймхийг харж байгаад миний бүх юмыг хулгайлаад явсан байсан. Би мэдэнгүүдээ цагдаагийн байгууллагад хандсан.
Хэргийн газар дээр маш шуурхай ажиллаад, маргааш нь над руу залгаад “Эд зүйлийг нь олсон” гэсэн. Би баярлаад “Хаана очих вэ” гэсэн чинь “Gem place”-ын 17 дугаар давхарт” гэдэг юм даа. Тэгэхээр миний бүх юмыг буцаагаад аваачаад тавьчихсан байгаа байхгүй юу. Би яваад очтол миний бүх юмыг буцаагаад тавьчихсан байсан. С.Амармандах өөрөө байгаагүй. Тэнд хоёр цагдаа байсан. Амармандахын менежер нь “Тантай ярья” гэнэ гээд нөгөөх хоёр цагдаад утсаа өгсөн. Гэтэл “Хэргийн газарт үзлэг хийнэ” гэсэн. Тэнд 120 гаруй сая төгрөгийн эд хөрөнгө байсан. Би гадна нь зөндөө хүлээсэн. 19.00 цаг хүртэл хүлээлгэснээ гурван цагдаа ирсэн. Ирэнгүүтээ гуравхан минут болчихоод явсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй өдий хүрлээ. Энэ хэрэг дээр ажилласан гурван мөрдөгч солигдчихлоо.
Хамгийн гол нь миний эд хөрөнгийг цоожийг нь хөшөөд хулгайлчихаад юу ч болоогүй юм шиг явж байна. Одоо бүр манай эд зүйлсийг ашиглаад, үйл ажиллагаа явуулж байна. Үл хөдлөхийн газруудаар жуучлуулаад зараад байна. Ийм шударга бус нийгэмд амьдарч буйдаа харамсаж байна” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хогийн шаар л даа угаасаа.
Буяндалай сэтгүүлч ээ, зөв бичиж сурмаар байна шүү. Хаана төгссөн чадвар муут вэ
Цусан өшөө авах боломжтой болжээ
урлагийнхан одоо дээрэмчин болжээ Дэги энэ тэр гээд бүтэхгүй гарууд шүү
Amaraa har tamhichin psda shdee