УЛС ТӨР

Б.Батцэцэг: Үхэр, хонины махыг БНХАУ руу экспортолж эхэлнэ

Цар тахлын жилүүдэд зогсоод буй мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлжээ. Тодруулбал, БНХАУ-ын талтай хэлэлцээ хийснээр энэ сарын 20-ноос эхлэн үхэр, хонины махыг экспортолж эхлэх боломжтой болсон байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна" гэж мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sss
sss
4 сар 26, 2022 12:11

Гадаадынханаас мөнгө зээлэх нүүргүй болсон тул хөдөөгийн хэдэн м�##�чдаа цөөхөн төгрөгөөр хуурч м�##�гүй болгох юм байна даа. М�##�гүй махгүй болвол яанам бэ хө ?

Зочин tiim shuu
Зочин tiim shuu
4 сар 26, 2022 22:40

Ард иргэд тэгээд үнэтэй мах идэх нь ээ, та нар гадныхныг эвий хөөрхийлөөд байдаг, монголчуудаа хосор хаяхааа зогсоогоочээ.

Холбоотой мэдээ

Back to top button