УЛС ТӨР

УИХ-ын гишүүд “Промон Трейд” яс боловсруулах үйлдвэртэй танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Ж.Батжаргал, Н.Ганболд нар өчигдөр /2022.04.25/ “Промон Трейд” ХХК-ийн яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Промон Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтох үйлдвэрийн талаарх танилцуулгадаа “Малын гаралтай яс, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад шинээр яс-махны гурил, том, органик бордоо гэсэн гурван нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий болгосон. Үүнийг дагаад кластер үйлдвэрүүд ч нээгдэх бүрэн боломжтой. Ясны хаягдал түүхий эд нь байгальд хаягдсанаар биологийн аюултай хог хаягдал болж байдаг. Үүнийг дахин боловсруулснаар байгаль орчин тэр дундаа хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж байгаа нь ач холбогдолтой" гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн,БОХХААБХ-ны дарга Х.Болорчулуун "Энэ үйлдвэрт импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Манай улс дэлхийн 16 улсаас жилдээ 11 сая ам.долларын саван импортоор авдаг. Үүнийг бид дотооддоо үйлдвэрлэж болохгүй гэх газаргүй. Бид дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадагшаа урсах валютыг хязгаарлах боломж байгаа" гэлээ.

Тус үйлдвэр Монголд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй махны үйлдвэрээс хаягдал яс худалдан авч байгаа аж. Мөн хоногт 100 тонн түүхий эдийг боловсруулж 20 тонн тос, 40 тонн яс-махны гурил, бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Ашиглалтад орсноосоо хойш 40000 тонн түүхий эдийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 15:58

Уг нь үйлдвэрлэгчдээ дэмжвэл хэрэгтэйсэн дээ

Зочин
Зочин
2022-04-26 18:26

Савангаа хийчүүл сайханаа

Уншигч
Уншигч
2022-04-26 20:06

Ард иргэд ясаа цуглуулж байгаад өгч болох уу?

Үнэн
Үнэн
2022-04-26 20:52

Хөгжлийн банкны зээлийг зориул�##�тын бусаар зарцуулж, ш�##�гаглаж байгаа луйварчдыг хаацайлаад байгаа юм уу,энэ Болорчулуун.Үнэт эдлэлийн дэлгүүр,брендийн дэлгүүрээр нь явж үзээч.

Холбоотой мэдээ

Back to top button