Х.Болорчулуун гишүүний санаачлагаар Дорнод аймагт 1.7 тэрбумын ангиографийн аппарат суурилуулжээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод БОЭТ-ийн ангиографийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа.
Энэ жил БОЭТ-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 760 сая төгрөгний үнэтэй ангиографийн аппарат суурьлагдан зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийгдэж эхэлсэн бөгөөд одоогоор 22 иргэнд зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, найман иргэнд зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ , дөрвөн иргэнд бөөрний судасны ангиографийн оношилгоо, нэг тохиолдолд дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар тус тус хийгдээд байна.

Иргэд орон нутагтаа энэ төрлийн өндөр өртөгт эмнэлгийн тусламжийг авсанаар зүрхний цочмог шигдээс болон бусад судасны шалтгаант эмгэгийг цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлж амь нас аврагдах боломж бүрдсэн байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Яагаад хязгаар нутагт амьдардагаараа иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг авч чадалгүй амь нас эрсдэх ёстой вэ гэсэн асуудлыг хөндөн ярьж, санал дэвшүүлсэний үр дүнд энэхүү ажил биелэлээ олж Дорнод аймгийн иргэд ангиографийн тусламжийг авах бүрэн боломж нээгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaihan nariin mes zasal deeree nileen saijirch baigaa yum b ndaa
Хөгжлийн зүг урагшаа
Мундаг байна